Хуучин баригдсан орон сууцны нөхцлийг сайжруулах, шинээр барилгажуулах ажлыг хэрэгжүүлэхээр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 90 дугаар тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах журам”-ыг баталсан. Үүний дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг дарга эхний ээлжийн 21 барилгыг барилгажуулах шийдвэр гаргаж, “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах, гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж гаргасан юм.
Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан 7 компанид батламж гардууллаа гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ.
№ | Багц | Төсөл хэрэгжүүлэгч |
1 | БГД-4 Захирамж: А/317 Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо 1, 2, 3 дугаар байр нийт 0.67га |
“Сити палас” ХХК |
2 | БГД-5 Захирамж:А/319 Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо 4, 5, 6 дугаар байр нийт 0.3га |
“Эич энд эйч констракшн” ХХК |
3 | БГД-6 Захирамж:А/318 Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо 7, 8, 9, дугаар байр нийт 0.67га |
“Эм Ар Эс Ди” ХХК |
4 | БГД-7 Захирамж:А/320 Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо 10, 11, 12 дугаар байр 0.51га |
“Фүжи холдинг ББСБ” ХХК |
5 | БГД-8 Захирамж:А/321 Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо 13, 14, 15, 16 дугаар байр нийт 0.39га |
“Алтан трейд” ХХК |
6 | БГД-9 Захирамж: А/322 Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо17, 18, 20 дугаар байр нийт 0.35га |
“Тэргүүн чансаа” ХХК |
7 | БГД-10 Захирамж:А/316 Баянгол дүүрэг, 20 дугаар хороо БХН-30, БХ-2-27, БХ-1-27, БХН-48, АТ-12, ОС-8, ТТЭ-37 дугаар байр нийт 2.24га |
“Молор констракшн” ХХК |