Монголын Залуучуудын Холбоогоор тамгалагдсан Чингисийн талбай

11268133_835774909792885_1518828208_nМанайд цоо шинэ урсгалыг Монголын Залуучуудын Холбоо гэдэг байгууллага бий болгочлоо. 2012 оноос Унадаг дугуйтай Улаанбаатар төслийг хэрэгжүүлж эхлэхдээ хамгийн анхны удаа Чингисийн талбай дээр унадаг дугуйгаар “унадаг дугуйн дүрс”-ийг бичиж байсан санагдах юм. Түүнээс хойш 2013 онд “Зам” гэдэг үгийг мөн л унадаг дугуйгаар бичиж байсан бол 2014 онд “УДУ” гэсэн үгийг бичиж Чингисийн талбайг унадаг дугуйгаар тамгалаад хаясан. Тэгвэл өнгөрсөн 5-р сарын 18-аас 21-ний өдрүүдэд манай улсад анх удаа зохион байгуулагдсан Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейгаар ONE ASIA гэсэн үгийг азийн 23 улсын төлөөлөл болсон 600 гаруй залуучуудаар Чингисийн талбайг МЗХ үгэн үйл ажиллагаагаараа тамгаллаа. Твиттер, фэйсбүүк, инстограммаар МЗХ-ээр тамгалуулсан Чингисийн талбайн зураг, хүн бүр л үг бүтээх аргаараа МЗХ гаршчлаа шүү гэх мэтээр ярьж байна. Нэгэн үе үйл ажиллагаа бүр дээр флашмоб гэдэг зүйлийг хийж брэнд болгож байсан бол өнөөдөр бүгд л МЗХ-ны гаргаж ирсэн брэндээр амьсгалах боллоо. Чингисийн талбай дээр ямар л үйл ажиллагаа зохион байгуулна бүгд л тухайн үйл ажиллагааны нэрээр үг бүтээдэг боллоо. Ямартай ч сүүлийн үеийн “моод” бол үг бүтээх болсон байна шүү.

11124227_835774903126219_1116156900_n 11120577_835774906459552_295139326_n

Ugluu-logo2028 

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …