Энэ оны зургаадугаар сарын 29-30-ны өдрүүдэд ХБНГУ-ын Дортмунд хотын “Хельмут-Кёрнинг Холл” спорт цогцолборт сонгомол барилдаан, чөлөөт бөхийн “Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн болж тус тэмцээнд эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаярын удирдлага дор манай 4 бөх барилдсанаас 55 кг-ийн жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр алтан медаль хүртжээ.
2008 онд тус тэмцээнээс Гавьяат тамирчин Б.Наранбаатар мөн алтан медаль авч байжээ.
Тэмцээний дүн
55 кг
1. Эрдэнэбатын Бэхбаяр /”Хүч” спорт хороо/
2. Андрей Дуков /Румын/
3. Эвалд Христоф /ХБНГУ/
3. Эвалд Марсел /ХБНГУ/
60 кг
1. Дуалет Ниязбеков /Казахстан/
2. Николай Болотняк /Словак/
3. Дамдинбазарын Цогтбаатар /”Алдар” спорт хороо/
3. Дамир Тулукенов /Казахстан/
66 кг
1. Хайслан Гарсиа Веранес /Канад/
2. Мартин Даум /ХБНГУ/
3. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо/
3. Даурен Зумбагазаев /Казахстан/
74 кг
1. Акзурек Танатаров /Казахстан/
2. Андрей Шука /ХБНГУ/
3. Нурлан Бекзанов /Казахстан/
3. Шижер Закиров /Казахстан/
84 кг
1. Мурад Гайдаров /Беларусь/
2. Аслан Какизе /Казахстан/
3. Семён Семенов /Казахстан/
3. Габраэль Сережелей /ХБНГУ/
96 кг
1. Ульям Харт /ХБНГУ/
2. Манжот Сандху /Канад/
3. Алекхан Зумаев /Казахстан/
3. Жозеф Жаловиар /Словак/
120 кг
1. Даулет Шабанбау /Казахстан/
2. Ричард Зерсикс /Унгар/
3. Дмитру Попов /Казахстан/
3. Аскат Кусепов /Казахстан/
Багийн дүн
Нэгдүгээр байр – Казахстан
Хоёрдугаар байр – ХБНГУ
Гуравдугаар байр – Канад
Дөрөвдүгээр байр – Монгол
Эх сурвалж :wrestling.mn