ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.05.26/

2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсын хэмжээнд: 

Улаанбурхан өвчин: 

-Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 8247 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 1206 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.  -Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамралтын хувь 80% байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Хордлогын мэдээ:  

5 дугаар сарын 18-аас 25-нд нийт 13 хүн хандаж, 9 хүн хэвтэн эмчлэгдэж, 4 хүн тусламж авч буцсан байна. Шалтгааныг харахад эмийн бодис-4, аммиакийн хордлогод 5, угаарын хийн хордлогод 1, бусад хордлогын улмаас 1 хүн тус тус хандсан байна.

Эх сурвалж: ХЯТТ

Агаарын чанарын мэдээ:  

0 aaaaaaaaaaagaarnew 0Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарын байдлыг харахад гэр хороолол орчимд “Дунд”, бусад газарт “Бага” зэргийн бохирдолтой байна.

Эх сурвалж: Нийслэлийн агаарын чанарын газар

Дэлхий дахинд: 

Эбола вируст халдвар: 

2015 оны 05 дугаар сарын 17-ний байдлаар 27035 тохиолдол, 11184 (41.3%) нас баралт бүртгэгдсэн байна. Энэ долоо хоногт Эбола вируст халдварын нийт 35 тохиолдол (Гвиней 7, Сьерра Леон 2) бүртгэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ Шувууны томуу, H5 вируст халдвар: 

Казахстан улсад Pelecanus crispus (Pelecanidae) зүйлийн шувуунаас шувууны томуугийн H5 хэвшлийн вирус илрүүлсэн байна.

0 aaaaaaaaaaagaarnew 1 (1)

Эх сурвалж: ДАЭМБ

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …