Хаврын тариалалт 80 гаруй хувьтай байна

5689195d6afabfccoriginalХаврын тариалалтын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан цаг уурын хуурайшилттай байгаа тариалангийн бүс нутгуудад үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээ зохион байгуулахыг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт даалгалаа.

Энэ онд улсын хэмжээнд 328,6 мянган га-д үр тариа, үүнээс 300 мянган га-д улаанбуудай, 13,9 га-д төмс, 8,7 мянган га-д хүнсний ногоо, 16 мянган га-д тэжээлийн, 33 мянган га-д тосны ургамал, нэг мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 401,2 мянган га-д тариалалт хийх зорилт тавьсан. Энэ сарын 25-ны байдлаар тариалалтын явц 85 орчим хувьтай байна.

Хаврын тариалалтад зориулан Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 201 аж ахуйн нэгж, иргэнд 3,8 мянган тн улаанбуудайн үрийг 20 хувь, улсын нөөцийн салбараас дөрвөн мянган тн үрийг 30 хувийн урьдчилгаатайгаар тус тус зээлээр олгож үрийн хангамжийг бүрдүүлжээ. Мөн зарим аж ахуйн нэгж, иргэнд шатахуун, ургамал, хамгааллын бодис, эрдэс бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгож дэмжлэг үзүүлжээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …