Өрөмдлөгийн машин гардуулан өглөө

IMG_3410_150525145855Энэ хавар Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутаг дэвсгэрт хээрийн түймэр дэгдэж, олон тооны мал, бэлчээр болон тариалангийн газар шатаж багагүй хэмжээний хохирол учирсан.
Үүнтэй холбогдуулан гамшгийн дараах сэргээн босгох үйл ажиллагааны хүрээнд ХХААЯ-аас Дорнод, Сүхбаатар аймгуудын Засаг даргын Тамгын газарт БНСУ-д үйлдвэрлэсэн өндөр хүчин чадалтай Усны өрөмдлөгийн машиныг гардуулан өглөө.
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд орон нутгийн чадавхийг сайжруулах зорилгоор 2012 оноос эхлэн өндөр хүчин чадалтай гүний усны өрөмдлөгийн машиныг олгож эхэлсэн бөгөөд энэ удаад нийлүүлэгч аж ахуйн нэгжийн зүгээс засвар, ашиглалтын сургалтыг явуулан хүлээлгэн өгч байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …