Та өөрийн хайртыгаа, гэр бүлийнхэнийгээ, эсвэл найз нөхдөө долоо хоногийн аль өдөр төрснөөр нь хайр сэтгэлийн хандлагыг нь шинжээд үзээрэй!
ДАВАА ГАРИГТ:
Эмэгтэйчүүд: Эелдэг зантай, мөрөөдөмтгий. Хүнийг халамжлахдаа сайн. Ганцаар амьдарна гэдэг аймшигтай тул хэзээ ч ганцаардахыг хүсдэггүй. Өөрийнхөө ээжийн хайр халамжийг бусад хүнээс нэхдэг. Хайр сэтгэлээ өгсөн хүнд сэтгэл зүрхээрээ татагдаж хамт амьдрахыг тэмүүлдэг.
Эрчүүд: Гэрээ хэлэлцээр хийхдээ сайн бөгөөд энэ тал дээр нэлээд авьяаслаг. Ганцаардал бол түүний амьдрал биш. Гадаад төрх нь тайван мэт боловч дотоод сэтгэлдээ өөрийн ирээдүй, ажлын чадвар, хайр сэтгэлдээ санаа зовж санасан зүйлээ биелүүлэхийн төлөө шаргуу ажилладаг.
МЯГМАР ГАРИГТ:
Эмэгтэйчүүд: Хамгийн үнэнч, байнга амьдралын туршлага хуримтлуулдаг. Найз нөхдийнхөө дунд инээж баясах дуртай. Өөдрөг үзэлтэй, эрх чөлөөг эрхэмлэдэг. Хайр сэтгэл бол түүнд тоглоом л гэсэн үг. Эрчүүдийг араасаа гүйлгэх дуртай хэрнээ урам зориг, хүч чадал нь мохно гэдгээс айдаг.
Эрчүүд: Өөрийн санааг бодитоор илэрхийлэх чадвартай. Хэлсэн үг нь ямагт оновчтой бөгөөд жинтэй. Амьдралын эрээн барааныг өөрийнхөө инээмсэглэлээр цайруулж, тайвшруулж чаддаг. Хэнэггүй тайван мэт харагддаг ч бусдыг өөртөө татаж, хүрээлүүлэх чадвартай. Ихэнх нь цайлган, итгэмтгий.
ЛХАГВА ГАРИГТ:
Эмэгтэйчүүд: Даруу төлөв зангийнх нь цаана эелдэг дурламтгай, шилж сонгох зан нуугддаг. Хайр сэтгэлдээ үнэнч харагддаг хэрнээ анхны харцаар өөр нэгэнд дурлаж чадах хувирамтгай. Түүний сэтгэлийг эзэмдэе гэвэл цэвэрч нямбай, хянуур байгаарай.
Эрчүүд: Хайр дурлалын сайн зөвлөгч, туршлага сайтай нэгэн. Эелдэг, ихэмсэг зангийнхаа цаана хачин этгээд бодол нууж явдаг. Гал шиг дүрэлзсэн хайр сэтгэлд итгэдэггүй. Өөрийг нь хэн нэгэн хуурч буйг мэдэрдэг.
ПҮРЭВ ГАРИГТ:
Эмэгтэйчүүд: Хайр дурлал, түншлэлд тогтворгүй ханддаг бөгөөд эрх чөлөө, адал явдалд дурлагч, дэндүү танхил. Зорилгодоо үнэнч, гаргасан шийдвэрийнхээ төлөө үхэн хатан зүтгэдэг. Сэтгэл сэвтүүлсэн найз нөхдөө өөрийн хүрээллээсээ шууд л холдуулж чаддаг зантай.
Эрчүүд: Амьдралын хэвшмэл байдалд орохоос үргэлж эмээдэг. Авьяаспаг, аялдан дагагч, эелдэг зөөлөн боловч нуугдмал зан аашийг нь ойлгоход түвэгтэй. Ажил амьдралаа ямагт тунгаан бодож дутагдлаа давтахгүйг хичээдэг.
БААСАН ГАРИГТ:
Эмэгтэйчүүд: Энэ гаригт төрсөн эмэгтэйчүүд их мөрөөдөмтгий. Өөрийгөө эрхлүүлэн хайраар умбуулан халамжлуулахын тулд заль хэрэглэхээс буцахгүй. Аливааг удирдаж, бас манлайлагч нь байхыг хүсдэг.
Эрчүүд: Нэлээд авьяаслаг, жүжигчин мэт аяглаж чаддаг. Хайртай гэж байнга хэлдэг ч өөр нэгэнд сэтгэл алдрангуутаа мартдаг. Эелдэг, боловсон харилцаа нь туүний гол зэвсэг.
БЯМБА ГАРИГТ:
Эмэгтэйчүүд: Санаа бодол нь үргэлж зөрчилддөг учраас дотнын хүндээ ч сэтгэлээ нээж чаддаггүй. Өөрийн замд саад болсон хэнийг ч холдуулж чаддаг хатуу хүмүүс. Түүний бүх зүйл нь нууцлаг байдаг.
Эрчүүд: Хайр сэтгэл нь бүтэлгүйтвэл үлдсэн амьдралаа ганц биеэр туулж ч мэднэ. Санаа бодлоо бусдад тулган шаарддаггүй. Хэн нэгний нууцыг цоожтой авдар мэт “хадгалж” чаддаг.
НЯМ ГАРИГТ:
Эмэгтэйчүүд: Эрч хүчтэй ч ямар нэг зүйлээс айж явдаг. Хэний ч итгэлтэй түнш байж чадна. Шулуун шударга яриатай, гуравдагч этгээдийн хайр сэтгэлийг үл ойшоодог. Амьдралынхаа ханийг өөрөө л сонгодог. Яриа хөөрөөтэй, шударга эрчүүдийг илүү үнэлдэг.
Эрчүүд: Нэр хүнд, үг хэл, байгаа байдлаараа бусдад тааламж төрүүлж чаддаг. Шинээр сэдсэн ажилдаа цаг зарцуулж, амжилтад хүрдэг. Хэт их мөрөөдөөсөө болж өөрийгөө ядраадаг. Ням гаригт төрсөн эрчүүд дурлалдаа хамгийн үнэнч байж чаддаг.
Т.Анир ugluu.mn