Ноён Абрамович – Гайхалтай 10 Жил

1004403_337992002998937_717910963_nӨнөөдөр Английн Челси клубын эзэн Роман Абрамович Челси клубыг худалдан авсны 10 жилийн ой тохиож байна. Оросын тэрбумтан, мөн хөлбөмбөгийн хорхойтон залуу энэхүү багийг эзэмшиж эхэлснээс хойш хэл ам хэзээ ч тойрч байсангүй. Мөнгөний хүүдий, тэвчээргүй нэгэн, хөлбөмбөгийг үнэн голоосоо хайрладаггүй, зүгээр л бизнесийн ашиг сонирхол мэтээр хардаг гэх мэт яриа ар араасаа  хөвөрсөөр л байлаа.
Гэвч үнэндээ  энэ эрхэм Английн төдийгүй дэлхийн хөлбөмбөгт хувьсгал, нэгэн цоо шинэ өнгө төрх, хөгжлийн чиг хандлагыг бий болгосон гавъяатай гэж  хнэлж болно.  Өөрөөр хэлбэл Европын аль ч томоохон лигт түрүүлэх багийн нэрс тодорхой, төрсөн авъяастнууд нь тэр дээгүүрээ тоглож, хөгжөөн дэмжигч олонд тов тодорхой хөл бөмбөг ноёлж байлаа. Харин энэ эрхэмийн Челси багт хийсэн хувьсгал, цаашилбал Английн, Европын, бүр дэлхийн хөл бөмбөгт хийсэн нэгэн шинэчлэлт нь “илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй хөлбөмбөгийг бий болгосон явдал” гэдэгтэй маргах хүн ховор бизээ. Энэхүү шинэчлэлт хөлбөмбөгийн энэ агуу ертөнцөд эерэг үр дүн авч ирснийг барууны хөлбөмбөгийн мэргэжилтэн, сэтгүүлчид ч хүлээн зөвшөөрөөд удаж байна.
Хамгийн энгийн жишээ нэрлэхэд өмнө нь Английн Премьер Лигт топ 2-3 клуб цомын төлөө хүчтэй өрсөлддөг байсан бол одоо Топ 6-7 клуб дээд түвшний тоглолтыг үзүүлж байгаа нь хөл бөмбөгийн ертөнцөд шинэ үе ирснийг харуулж байгаа юм. Мэдээж энэ байдал нь бусад лигүүдэд ч хүчтэй ажиглагдаж байгааг бүхий л хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчид мэдэж байгаа бизээ. Челси клубт хийсэн бүхэн нь дэлхийн нийтийн хөлбөмбөгийг үзүүштэй болгосон учир Ноён Роман Абрамовичод аль ч багийн хөгжөөн дэмжигч байсан гайхалтай 10 жилд нь баяр хүргэх нь зүйтэй болов уу!
Бидний хайртай спортод өнгө нэмсэн эрхэм Роман Абрамович таньд гайхалтай 10 жилийн чинь төлөө баяр хүргэе!

Эх сурвалж: https://www.facebook.com/Europehulbumbug

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …