Энэ хөөрхөн бүсгүйг О.Цэнгэл гэдэг. Түүнийг “Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз”, “Хамтран амьдрагч” зэрэг кинонд тоглосноор нь уншигч та илүүтэй сайн мэднэ. Нэг хэсэг хувийн амьдрал болон мэдлэг боловсролдоо анхаарал хандуулаад кино урлагаасаа түр хөндийрсөн.
Алаг нүдээрээ залуусын сэтгэлийг булгилуулж явсан жүжигчин О.Цэнгэл одоогоос долоон жилийн өмнө жүжигчин Э.Мөнхтөртэй хайр дурлалын романс үүсгэж байсан удаатай.
Жүжигчин Э.Мөнхтөрийг “А Capella” хамтлагийн дуучин гэдгээр нь эчнээ танина. Багаасаа урлаг, спортоор хичэллэх сонирхолтой хүүхэд байсан хэмээн дурсан ярьдаг. Түүний хувьд “Хайрын рекорд”, “Сэтгэлийн аргамж”, “Амьдралын амт” “Сайн уу амьдрал минь”, “Тагнуулч аав”, “Миний хайр” зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээж СТА цолыг “Аюлутай харилцаа” киноны нээлтийн үеэр авч байсан авьяаслаг жүжигчин.
Тэдний тухай энд өгүүлж байгаа учрыг тайлвал, удахгүй нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох “Эр хүн болгож өгөөч” кинонд дахин дурлалд хосын дүрийг бүтээжээ. Ийнхүү долоон жилийн өмнө “Сайн уу амьдрал минь” кинонд хосын дүрийг бүтээж чамгүй өндөр үнэлгээг авч байсан. Тэгвэл шинэ бүтээлдээ эцэг, эхийнхээ оролцоотойгоор хамтран амьдардаг бөгөөд ямархан үйл явдал өрнөхийг киноо нээлтээ хийсний дараа тайлагдах юм.
Ингээд дахин учирсан хосуудын гэрэл зургаас сонирхуулья.
Эх сурьвалж:Dorgio.mn