Дэлхийн Залуучуудын Ассамблей нь 2001 оноос хойш жил бүр зохион байгуулж буй Олон Улсын Залуучуудын Яриа Хэлэлцээр ирэх 6 дугаар сарын 22-24-ний хооронд Малайзын Мелака хотноо “Залуучууд ба Зэвсэгт Мөргөлдөөн: Айдасгүй Илэрхийлж, Аюул Заналгүй Хөгжье” сэдвийн дор зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү арга хэмжээг Дэлхийн Залуучуудын Ассамблей, Мелакагийн Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Малайзын Залуучуудын Зөвлөл, Малайзын Залуучууд болон Спортын Яамтай хамтран зохион байгуулж байгаа аж. ХV Олон Улсын Залуучуудын Яриа Хэлэлцээрт 80 гаруй улс орны 200 төлөөлөгчид оролцох бөгөөд залуучууд, залуу удирдагчид хуран цугларч залуучуудад тулгамдаж буй тодорхой асуудлын талаар хэлэлцэх юм.
Уг олон Залуучуудын яриа хэлэлцээрт Үндэсний Залуучуудын байгууллагууд, Залуучуудын асуудал эрхэлсэн Яам, Батлан Хамгаалахын Яам, Зэвсэглэлээр Үл Хөөцөлдөх, Энх Тайваны байгууллага, олон улсын байгууллагуудын 18-35 насны төлөөлөгчид оролцох бүрэн боломжтой гэнэ. Монголын талаас 20 гаруй залуус оролцох бөгөөд эдгээр залуучуудын бүртгэл 2015 оны 5 дугаар сарын 29-ний Баасан гараг хүртэл Монголын Залуучуудын холбоон дээр явагдах юм байна.