Нийслэлд бага сургууль, цэцэрлэг барих зориулалтаар газар эзэмших эрх олголоо

p19m9dfdor1e3n10kt1eu0fg8vtc2Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/456 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Төсвийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан нийслэлийн Боловсролын газарт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны баруун талд 0.5 га, Багануур дүүргийн  2 дугаар хороо, Нуур хороололд 0.5 га, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ трейд” ХХК-ийн эзэмшил газрын баруун хойд  талд 0.5 га газрыг бага сургууль, цэцэрлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрх олголоо.

Дээрх барилга байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, барилга угсралт хөрөнгө оруулалтын ажилд хяналт тавьж ажиллахыг  нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Хөрөнгө оруулалтын газарт тус тус даалгав.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …