“Хувдай ишигний паян” симфони үлгэр нь дунд сургуулийн хүүхдүүдэд зориулан 40-н жилийн тэртээ Ардын жүжигчин, Төрийн шагналт зохиолч Ц.Намсрайжав симфони үлгэрийг зохион, хөгжмийн зохиолч Соёлын тэргүүний ажилтан Ч.Нянгар хүүрнэлийг нь бичин 1983 онд ЗХУ-аас уригдан ирж ажиллаж байсан удирдаач Хохлов анх удирдан тоглуулсан байдаг. Тэгвэл 2013 онд Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн хамт олон сургуулийн насны хүүхдүүдэд Замын хөдөлгөөнд зөв боловсон, соёлтой оролцоход зориулж сургалт танин мэдэхүйн зорилготой “Хувдай ишигний паян” симфони үлгэрийг тайзнаа шинээр найруулан тоглосон. Үүнээс хойш энэ жил 3 дахь жилдээ тавих гэж байгаа бөгөөд уг тоглолтонд Улсын Филармоний симфони найрал хөгжим, удирдаачаар Б.Батбаатар, СУИС-ийн кино драмын ангийн оюутнууд оролцоно.
Таны хүүхэддээ барих баярын гайхалтай бэлэг байх болно.
Тоглолт: 2015 оны 05 сарын 30-ны 12, 14 цагуудад Улсын Филармонийн танхимд болно.
Мэдээллийг: 70118012, 99925074, 88004849, 99045517