“Спирт үү, Спорт уу” аяны нээлт ирэх сарын 6-нд болно

f26f27f8-18e6-4641-93c8-51eec7e805f5Монголын Залуучуудын Холбоо 2012 оны хоёрдугаар сараас эхлэн “Спирт үү, Спорт уу” аяныг орон даяар эхлүүлж байсан билээ.  Энэхүү аяныг эхлүүлснээр “Залуу дугуйчин”, Nice bike клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулахын зэрэгцээ “Нийслэлийн машингүй өдөр”-ийг тохиолдуулан дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдрөөр явган аялал болон дугуйтай аялал тогтмолыг зохион байгуулж залуусаа спортлог давалгаанд нэгтгэж чадсан юм.

Тэгвэл уг аяны 2015 оны нээлт ирэх 6 дугаар сарын 6-нд  болох гэж байна. Энэ нь Нийслэлийн “Автомашингүй өдөр” болж байгаа бөгөөд энэ өдөр бүх нийтийг биеийн тамираар хичээллэх өдрийг бий болгох, нийслэл хотоо дэлхий нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатар марафон” болохоос гадна МЗХ-ны зохион байгуулдаг унадаг дугуйн парад  ч мөн  болох юм.  Унадаг дугуйн параданд оролцогчдын тоо  жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд залуусын хүсэн хүлээдэг сонирхолтой арга хэмжээний нэг болоод байна.

5cdf3977-9fb0-496e-8277-597c4c219dbf bad500a9-0054-43b1-956a-55e6e7907477

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …