Улаанбаатар -Франкфурт чиглэлийн шууд нислэг эхлэлээ

11348878_431878383650485_1913750745_oҮндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХКомпани 6-р сарын 4-ны өдрөөс эхлэн европын чиглэлийн нислэгээ өргөжүүлэн ХБНГУ-ын Франкфурт хот руу шууд нислэгээ эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.
Өнгөрсөн зуны хугацаанд Франкфурт чиглэлийн нислэгээ амжилттай эхлүүлж зорчигчдын талархлыг хүлээгээд байсан билээ.
Франкфуртын энэхүү нислэг нь манай зорчигчдод олон давуу талыг олгож байгаа. Тухайлбал Франкфурт бол Европын гол цэг төдийгүй Англи, АНУ, Австрали, Канад гэх мэт дэлхийн бусад улс орнууд руу дамжин нислэг үйлдэхэд хамгийн тохиромжтой хот юм. Түүнчлэн сүүлийн хэдэн жил Европын орнуудад Монголчууд ихээр сурч амьдрах болсон. Эдгээр Монголчууд маань эх орондоо ирэхдээ манай компанийн Москва, Берлин чиглэлийн нислэгээр, эсвэл Сөүл, Бээжингээр дамждаг байсан. “МИАТ” компани ийнхүү Франкфурт хот руу шууд нислэг үйлддэг болсноор зорчигч, үйлчлүүлэгчиддээ олон нислэг солихгүй цаг хэмнэж, тав тухтай аялах боломж олгож байна.
Улаанбаатар-Франкфуртын чиглэл нь “Чингис Хаан” ОУНБ-аас хөөрч Франкфурт хотын Main ОУНБ-д газардана. Main ОУНБ нь Европын хамгийн том дамжин өнгөрүүлэх төв буюу Hub юм. Иймээс Франкфуртаар дамжин бусад орнууд руу явах боломж манай зорчигчдод нээгдэж байна. Мөн Main ОУНБ нь Европын хамгийн том, тохилог транзит танхимтай учраас дамжин нисэж байгаа хүмүүсд визаны аливаа асуудал үүсэх бас нэг давуу талтай.
Зуны улиралд, аялал жуулчлалын цагаар онгоцны суудал олддоггүй, нислэгийн тийз үнэтэй байдаг, шууд нислэггүй учраас явдал чирэгдэл ихтэй гэсэн гомдол аялал жуулчлалын компаниудад их ирдэг. “МИАТ” ТӨХК Европруу ийнхүү Улаанбаатар-Москва-Берлин, Улаанбаатар-Франкфурт гэсэн 2 чиглэлд нислэг үйлдсэнээр энэ асуудал Европ тивд тодорхой хэмжээгээр шийдэгдэж байна.

Франкфуртын шууд нислэг нь пүрэв, ням гаригуудад буюу долоо хоногт 2 удаагийн давтамжтайгаар МИАТ компанийн шинээр авсан Б767-300ER агаарын хөлгөөр нислэг үйлдэнэ.

МИАТ компани Франкфуртын шинэ чиглэлийн эхний нислэгүүдийн тийзэнд хямдрал зарласан тул  та бүхэн амжиж захиалаарай.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …