2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсын хэмжээнд:
Улаанбурхан өвчин:
-Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 9258 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 518 хүн лабораторийн шинжилгээгээр, 1206 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. -Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамралтын хувь 88% байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Томуу, томуу төст өвчин, Улсын хэмжээнд:
2015 оны 5 дугаар сарын 18-наас 5 дугаар сарын 24-ны өдрийг дуусталх хугацаанд 258,627 хүн амбулаториор үйлчлүүлсний 6.493 (2.5%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон байна. Лабораторид суурилсан тандалтаар ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторит 36 сорьц хүлээн авч шинжлэхэд 3 сорьцонд томуугийн A(H3N2) вирусын ген, 15 сорьцод иж томуу илрүүлэх шинжилгээ хийхэд 3 (20%) сорьцод риновирус, 2 (13%) сорьцод аденовирусын ген тус тус эерэг тодорхойлогдсон байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Малын галзуу өвчин:
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн нутаг “Навтгар” гэдэгт 2 хонь, Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутагт 1 үхэр галзуу өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон байна.
Эх сурвалж: ОБЕГ
Дэлхий дахинд:
Эбола вируст халдвар:
2015 оны 05 дугаар сарын 24-ний байдлаар 27049 тохиолдол, 11149 (41.3%) нас баралт бүртгэгдсэн байна. Энэ долоо хоногт Эбола вируст халдварын нийт 35 тохиолдол (Гвиней 7, Сьерра Леон 2) бүртгэгджээ.
Эх сурвалж: ДЭМБ