Үхэр, тахиа жилтнээ эерэг сайн

6_mogoi3ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САР
БИЛГИЙН ТООЛЛЫН 11, ТЭРГҮҮН ДАГУУЛ ОДТОЙ, ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР
(Аргын тооллын 5 сарын 29, Сугар гараг)

Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал: эрхтэн хурц болно

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …