Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтранАзийн залуучуудын XIII ерөнхий Ассамблей энэ сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” гэсэн сэдвийн дор амжилттай зохион байгууллаа. Уг чуулганы зохион байгуулалтанд 100 орчим сайн дурын залуус маш идэвхитэй оролцсон бөгөөд сайн дурын ажилтнууд нь хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийг угтах, үдэх, орчуулга хийх, ерөнхий зохион байгуулалтанд ажиллаласан юм.
Сайн дурын ажилтнаар оролцсон залуус “Азийн залуучуудын XIII ерөнхий Ассамблейд сайн дурын ажилтнаар оролцсоноор гадаадын залуучуудтай танилцаж, Азийн бүсийн залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлаарх цогц мэдээллийг нэг дороос олж авах, хэлний мэдлэгээ сайжруулахын зэрэгцээ гадаад арга хэмжээнд оролцох дадлага туршлагатай боллоо” гэдгийг онцолж байсан юм.
Ийнхүү олон улсын нэр хүндтэй арга хэмжээнд идэвхи санаачлага, зохион байгуулалт сайтай оролцсон эдгээр залууст Монголын Залуучуудын Холбооны удирдлага баяр хүргэж Сертификат гардуулан өглөө. Түүнчлэн Монголын Залуучуудын холбооноос эрхлэн гаргасан “Залуу үе”, “Залуу зохион бүтээгч” сэтгүүлийн анхны дугааруудыг, G-Mobile-ийн нэг сар интэрнэт үнэгүй ашиглах дугаарын хамт бэлэглэсэн юм.