Мессигийн лааны тосон баримал Мадам Тюссо музейд тавигдлаа

534a0ce30d9ae47584c6a5920cba40ecАргентиний шилдэг хөлбөмбөгчин Лионел Мессигийн лааны тосон баримал Америкийн Нью-Иорк хотын Мадам Тюссо музейд тавигджээ. Мессгийн баримлыг хийхийн тулд 4 сарын хугацааг зарцуулсан байна.

Энэхүү лааны тосон баримал жинхэнэ Месси шиг гоол оруулж, ялалт байгуулахгүй.Гэхдээ түүнийг гайхалтай урлажээ. Испаний Барселона багийн довтлогч Лионел Месси шигшээ багийнхаа өмсгөлийг өмссөн,бөмбөг тууж байгаа лааны тосон баримлыг Нью-Иорк хотын Мадам Тюссо музеигээс олон нийтэд танилцуулжээ.Энэхүү өмсгөлийг Аргентинчүүд 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өмсөж байсан юм. Харин баримлыг спортын алдартнуудын хэсэгт байршуулахаар болжээ.

Эрик Флуит       Мадам Тюссо музейгийн маркетинг, борлуулалт хариуцсан захирал

Бид бичлэг ашиглаж 250 орчим удаа хэмжилт хийсэн. Дараа нь 3-4 сарыг хугацаа зарцуулж баримлыг хийсэн. Энэ бүтээлийг хийхэд 20-н студийн уран бүтээлч, барималчид оролцсон. Зөвхөн үсийг нь хийх гэж 6-н долоо хоног зарцуулсан.

Месси энэ улирал онцгой байгаа. Тэрээр аваргуудын лигт 10 гоол оруулсан.Мөн Бавари Мюнхэнг 3-0ээр хождог тоглолтонд 2 гоолыг оруулснаас гадна Барселона 8 дахь удаагаа Европын цомын тэмцээний финалд шалгараад байгаа билээ. Харин Эрик Флуйтийн хэлсэнээр энгийн нэгэн поз биш, хөдөлгөөнтэй динамиж байдалтай лааны тосон баримал хийхийг чухалчилсан гэжээ.

Өнгөрсөн Мягмар гарагт Баварагийн дасгалжуулагч Пэп Гуардиола Mессиг бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин гэж хэлсэн.Үүний дараа Мессиг хөлбөмбөгийн хаан гэгддэг Пелетэй харьцуулах нь ихэссэн юм. Харин Маддам Тюссо музеид ирсэн хуулчид Мессигийн баримлаад хараад зогсохгүй түүний ард байрласан Визуал дэлгэцэнд хөлбөмбөгийн ур чадвараа шалгах боломжтой гэнэ.

10fa11732a06a5eeba161c19602f47d9 a26349960a2b6b7cfed1a8472234f44b

Э.Ерөөлтхүү

Эх сурвалж: www.ssport.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөхийн 5 тамирчин “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авчээ

“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Монголын таван тамирчин оролцох эрхээ авсан бол Турк …