Монгол дуучид ОУ-ын “Байкаль” тэмцээний эхний гурван байрт шалгарлаа

batchimeg4_zps4ngixhnpДөрвөн жил тутам нэг удаа зохион байгуулагддаг “Байкаль” олон улсын дуурийн дуулаачдийн  тэмцээн  энэ сарын 25-28-ны өдрүүдэд Улан-Үдэ хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний  тэргүүн байруудад  Монголын дуучид   шалгарчээ.  Тодруулбал  МУГЖ Г.Ариунбаатар тэргүүн байр, УДБЭТ-ын гоцлол дуучин  О.Хүрэлбаатар хоёр, УДБЭТ-ын гоцлол дуучин   Д.Батжаргал  гуравдугаар байрт орсон байна.
Эмэгтэйчүүдээс УДБЭТ-ын  дуучин  С.Батчимэг  гуравдугаар байрт шалгарсан байна. Дуучин С.Батчимэг СУИС-ийг  Монгол Улсын гавьяат багш Б.Дашимагийн удирдлага дор төгсөөд эдүгээ УДБЭТ-т дуучнаар ажиллаж буй юм. Тэрбээр Монголын болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа уран бүтээлч.  Тухайлбал, ЗХУ-ын Ардын жүжигчин, Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдааны тэргүүн байрт тус тус шалгарч байсан юм.

batchimeg3_zpsn4qwztey batchimeg2_zpstk0zxi9a batchimeg1_zpse8zqxvk4 batchimeg_zpsbkitvww6

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …