Яармаг Нисэхийн замын гэрэлтүүлгийг засварлаж байна

p19mf5o8jr135v1rp2ac3c0g1rpe2Яармаг Нисэхийн 13.7 км авто замын гэрэлтүүлгийг 2014 онд хийсэн. Гэрэлтүүлэгт гэмтэл гарсан учраас Нийслэлийн Авто замын газар 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөрт багтаан гэрэлтүүлгийн тэжээлийн 5000метр кабель солих ажлыг графикийн дагуу хийнэ.

Одоогоор Нийслэлийн Авто замын газрын туслан гүйцэтгэгч “Чобо” ХХК нь гэрэлтүүлгийн тэжээлийг тэнцвэржүүлэх, ачаалалыг хуваарилах ажлыг гүйцэтгэж байгаагаас Яармаг Нисэхийн замын гэрэлтүүлгийг бүрэн асаах боломжгүй болоод байна.

Тиймээс ард иргэд, жолооч та бүхнийг анхаарал болгоомжтой зорчин,  зам тээврийн ослоос болгоомжлохыг анхааруулж байна гэж “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газраас таван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. …