Бар, нохой жилтнээ эерэг сайн

mori21Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 30. Бямба гараг.

Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 12. Санчир гараг.

Салхины эх одтой, 7 улаан мэнгэтэй улаан морь өдөр.

Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Нэр өнгө. 

Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …