Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын “Хүүхдийн баярын амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай” тушаалын дагуу 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн өглөөний 09.00 цагаас 2015 оны 06 сарын 02-ны өдрийн өглөөний 09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр гарган ажиллана.
Хүүхдийн баярын амралтын өдөр өөрийн байгууллага дээрээ хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын 320981 дугаарын утсанд 2015 оны 06 дугаар 01-ний өдрийн оройн 19.00 цагт, 06 дугаар сарын 02-ны өдрийн өглөөний 09.00 цагт мэдээ өгөхийг Харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал, ерөнхий эмч нарт даалгалаа.
Мөн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж, гамшгаас урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авч, ажилчдын сонор сэрэмжийг дээшлүүлж ажиллах, Түргэн тусламжийн төв, Эрүүл мэндийн төвийн хүүхдийн яаралтай тусламжинд гарч ажиллах эмч, автомашины бэлэн байдлыг хангаж, шаардлага гарсан үед нөөцтэй байх, эмнэлгийн тусламж хүссэн иргэдэд ёс зүй, харьцаа хандлагын доголдолгүй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэхийг үүрэг болгов.
2015 оны 06 сарын 01-ний өдөр Шүд Эрүү нүүрний эмгэг судлалын төв, Дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд, Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг тус бүр 10-16 цагийн хооронд ажиллуулах, хоолны хордлого, халдварын үед авах сорьц шинжлэгдэхүүний бэлэн байдлыг ханган мэдээ, мэдээллийг зохих журмын дагуу шуурхай мэдээлж, хяналт тавьж амралтын өдрүүдэд хариуцлагатай жижүүрт гарч ажилласан хүмүүсийг хууль тогтоомжийн дагуу биеэр амруулахыг харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал, ерөнхий эмч нарт даалгалаа гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.