Улаанбаатарыг хүүхдэд ээлтэй хот болгохын төлөө хамтран ажиллана

p19mfbphle1mau1vtf1d4qih5f0v2Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл НҮБ – ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд “Хүүхдэд ээлтэй хотын санаачилга”-ыг хэрэгжүүлж  дараахь ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

  • Улаанбаатар хотын захын дүүргийн хүүхдүүд эрүүл мэнд, боловсрол, ус ариун цэврийн байгууламж зэрэг нийгмийн суурь үйлчилгээнд хамрагдах хүртээмжийг сайжруулах
  • Насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэг, хүүхэд ба эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн хөдөлмөр, бэлгийн дарамт, хүүхэд худалдаалах зэрэг гэмт хэрэгтэй тэмцэж, хүүхэд хамгаалах үйл ажиллагааг сайжруулах
  • Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах, хүүхдэд үзүүлж байгаа агаарын бохирдлын үр нөлөөг багасгах стратеги төлөвлөгөө боловсруулах
  • Хүүхдийн эрхийн асуудлаар Улаанбаатар хотын иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны хамтарсан үйл ажиллагаа хэрэгжүүлэх зэрэг тодорхой ажлуудыг гүйцэтгэх юм.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө зүтгэн ажиллаж байгаа НҮБ-ын Хүүхдийн санд талархал илэрхийлье. Сүүлийн жилүүдэд нийслэлд хүүхдийн эрхийн асуудал ихээр зөрчигдөж байна. Тэр тусмаа алслагдсан дүүргүүдийн хүүхдүүдэд нийгмийн хамгаалал дутагдалтай байгаа учир энэ жил хүүхдийн хөгжил, нийгмийн оролцоог идэвхижүүлэхэд чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөж байна” гэв.

Харин НҮБ – ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес “Манай байгууллагын гол зорилго бол бүх хүүхдийг нийгмийн суурь үйлчилгээнд тэгш хамруулах нөхцлийг бүрдүүлэхэд Засгийн газрыг дэмжих явдал юм. Өнөөдөр энэ үйлчилгээнээс гадуур үлдэж байгаа хотын захын дүүргүүдийн хүүхдүүдэд хүрч ажиллахын төлөө бид нийслэлтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …