“Монгол акустик” гитар хѳгжмийн дэлгүүрийн нээлт боллоо

6d514988909201505300554Өнөөдөр “Монгол акустик” гитар хѳгжмийн дэлгүүрийн албан ёсны нээлт боллоо. Тус дэлгүүр нь германы Бест Акустикс (Best Acoustics) фирмийн албан ёсны шууд борлуулагч дэлгүүр юм.

“Монгол акустик” гитар хѳгжмийн дэлгүүрийг анх санаачлан байгуулсан н.Эрдэнэбаяр ѳнѳѳг хүртэл германы Бест Акустикс фирмд ажилладаг. Тиймээс дэлхийн бүх орноос энэхүү дэлгүүрийн Baton Rouge болон La Mancha гитар хамгийн хямд үнэтэй худалдаалагддаг  билээ.

Уг гитар хѳгжмийн дэлгүүр нь цаашдаа Европын болон АНУ -ын олон алдартай брэндүүдтай хамтран ажиллахаар тѳлѳвлѳж байгаа аж.

2d409094806201505300554

“Монгол акустик” хөгжмийн дэлгүүрийн менежер Ц.Цэлмэг “Манай дэлгүүр өнөөдөр нээлтээ хийж байна. Үйл ажиллагаагаа явуулаад 1 жил болж байна. Энэ хугацаанд их зүйл амжуулжээ. Олны танил эрхэмээс эхлээд маш олон үйлчлүүлэгчтэй болсон.

Герман болон Италиас Европын хөгжмийн зэмсгийг ихэвчлэн оруулж ирдэг. Хийл, гитар хөгжим төрөл төрлөөрөө худалдаалагдаж байна. Манай дэлгүүр албан ёсны худалдаалах зөвшөөрөлтэй болохоор үнийн хувьд маш боломжийн. Чанарыг илүүтэй эрхэмлэдэг учраас цэвэр модоор хийдэг. Цэвэр модоор урладаг болохоор арчилгаа их шаардагдана.  Яагаад гэвэл холимог материалаар хийдэггүй учраас чанарын хувьд дээд зэргийн сайн, өнгө, загвар, дуугаралт сайтай” гэлээ.

Одоогоор тус дэлгүүр нь Италийн Eko guitars брэндтай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байгаа аж. Тун удахгүй Францын алдарт гитарын брэнд LAG-ын гитарууд худалдаалагдаж эхэлнэ.

4d881300800201505300554

Мөн ирэх арван нэгдүгээр сараас  АНУ -ын Washburn гитарыг эрхэм үйлчлүүлэгчддээ танилцуулах юм байна. Ингээд тус дэлгүүрт худалдаалагдаж байгаа гитар хөгжмийн танилцуулгыг хүргэе.

La Mancha гитар нь:

– Испаны уламжлал арга хийдэг

– Сайн чанарыг материалыг сонгоно гитараа хийдэг

– Нүүр модыг цул модоор хийсэн. /Энэ нь нэг гитарын дуу хөг сайтай гитар болохын үндэс болдог/

– Гитарынхаа дээд болон доод нурууг хатуу басмаш сайн долгион дамжуулдаг үхэр ясаар хийсэн.

– 12 нүхтэй утас тогтоохч нь гүүрэн дээр 30% хүртлэх илүү даралт өгч үүгээр гитарын гитарын утасны догионыг гитарын нүүрэнд илүү дамжуулж, чанга мөртлөө тод дуутай болсон.

– La Mancha гитар маш олон жилийн түрш сайн хатаасан модоор хийдэг. Тийм болохоор гитарын бүх жин нь ердөө л 1,8 кг.

5d276503798201505300554

Энэхүү гитар нь 2011 оноос хойш (Европын гиатрын багш нарын холбоо) European Guitar Teachers Association EGTA –аас зохион байгуулдаг гитар анхлан сурагчидад зориулсан шилдэг гитар хайх тэмцээнд удаа дараа түрүүлсэн.

Түүнчлэн 2014 онд дэлхийд хамгийн их борлуулалттай гитараар (bestseller) тодорчээ.

Baton Rouge гитар нь:

– Нүүр мод нь канадын хуш болон герман гачуурмодоор хийдэг

– Ар болон хажуу модыг ховор нандин модоорхийдэг. ( жишээ нь: Энэтхэгийн палисандр мод, Улаанзандан мод, Падүк мод гэх мэд)

– Гитар хийх олон жилийн туршлагтай

– Чанарын баталгаатай

– Хувь хүний онцлогт зохицсон гитар болон укулелег (Жишээ нь: Small neck – Нарийн хүзүүтэй гитар, wite nick – ѳргѳн хүзүүтэй гитар, lefthand – солгой гарын гитар)

– Дуу хѳг сайтай

– Үзэмж гоёмсог, содон бас загварын сонголт ихтэй (dreadnought, grand auditurium, concert auditorium, OM, parlor загварын гитартай )

– Үнэ хямд (Энэ ангилалын гитаруудаас хамгийн үнэ хямд гитар)

7d802311624201505300554 3d644339008201505300554

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …