Айл гэрийн амин эрдэнэ, эх орны гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууддаа Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ хүүхэд бүрийн ирээдүйн төлөө эрүүл, аюулгүй орчинд өсч торних, боловсрох нөхцлийг улам сайжруулах зорилгоор 2014 онд “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХАН-УУЛ” хөтөлбөрийг боловсруулан, амжилттай хэрэгжүүлж чадсан анхны дүүрэг юм.
Хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд хөгжил”, “Хүүхэд хамгаалал” гэсэн хоёр чиглэлийн дагуу эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдал, хүүхдийн хөгжил, хүүхэд хамгаалал гэсэн салбар бүрээр төсөл хөтөлбөрүүдийг боловсруулаж хэрэгжүүлэн байна. Энэхүү хөтөлбөр нь 2014-2017 оны хооронд хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн сүүлийн жилд Хан-Уул дүүргийн хүүхэд багачуудын сайн сайхны төлөө нэг алхам урагшаа гишгэсэн дүүрэг байхаар зорилт тавин ажиллаж байна.
Энэ жил Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан нэн тэргүүний асуудал болох сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанарыг сайжруулах тал дээр анхааран сургууль, цэцэрлэгүүдийг шинээр ашиглалтанд оруулахаар ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Цаашид бид хүүхэд бүрийн оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эрүүл, боловсролтой, чадварлаг иргэнийг бэлтгэхэд өөрсдийн зүгээс хийж чадах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно. Та бүхэн сайхан баярлаарай.
Хүүхдийн төлөөх гэгээн үйлс од мэт түгж
Хүүхдийн ариун сэтгэл наран мэт ГИЙХ болтугай!