Tag Archives: Хан-Уул дүүрэг

June, 2017

  • 21 June

    Хан-Уул дүүргийн усанд автсан айлуудад шуурхай тусаллаа

    Их хэмжээний үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас Хан-Уул дүүргийн 7, 8 дугаар хороонд байрлах зарим айл усанд автжээ. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албаны хүмүүс үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн, шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Нөхцөл байдлыг хүндрэхээс өмнө урьдчилан арга хэмжээ авснаар олон айлыг үерт автах хүнд байдлаар авран, сэргийлж чадлаа. Одоогоор замын ус зайлуулах суваг шуудуу …

  • 19 June

    Хан-Уул дүүрэгт “ТҮР ХАМГААЛАХ БАЙР” нээлтээ хийлээ

    Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл төдийлөн буурахгүй, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах тусгайлсан байр хангамж, хүрэлцээ муу хэвээр байгаа билээ. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан  “Аз жаргалтай гэр бүл” зорилтын хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс “Түр хамгаалах байр”-ыг Нийслэлийн хэмжээнд анхлан бий болгож …

April, 2017

  • 10 April

    Хан-уулчууд туул голын орчныг бүрэн цэвэрлэлээ

    Нийслэлд ирсэн, гадна дотны зочдыг угтах эхлэл болсон Хан-Уул дүүргийн иргэд бусад дүүргүүдээс урьтан хаврыг хоггүй угтах аяныг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.  Өнгөрсөн амралтын өдөр буюу 2017 оны 04дүгээр сарын 08-ны өдөр  уг аяны хүрээнд Маршалын гүүрнээс Яармаг, Сонсголонгийн гүүр хүртэлх Туул голын сав дагуух хог хаягдлыг бүрэн цэвэрлэлээ. Туул голын ойр орчмын газар, эрэг хавийг бүхэлд нь хамарч, цэвэрлэсэн …

March, 2017

  • 29 March

    Хан-уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

    2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ, Мэргэжлийн хяналтын хэлтсийн  дарга Б.Алтантуяа, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Тохижилт үйлчилгээний төвийн дарга Ц.Эрдэнэбаатар нар дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, ажлын байрны орчин нөхцөлтэй биечлэн танилцсан юм. Мөн дүүргийнхээ …

  • 27 March

    Жудо бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид УАШТ-д тэргүүн байр эзэллээ

    Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнээс багийн дүнгээрээ тэргүүлээ. Үүнд: Жүдо бөхийн залуучуудын 2017 оны улсын аварга   шалгаруулах тэмцээн 3 дугаар  сарын 20-21 ны өдрүүдэд СХД-ийн спорт зааланд  зохион  байгуулагдсан билээ. Тэмцээнд дүүргийн өсвөрийн шигшээ   багийн тамирчид алт-2, мөнгө-4, хүрэл-4 нийт 10 медаль    хүртэж  байгууллагын дүнгээр  1-р байрт …

  • 27 March

    Хан-уул дүүрэг бүх нийтийн их цэвэрлэгээ хийлээ

    Хан-Уул дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг  2017 оны 3 дугээр сарын 25-ны өдөр зохион байгуулж айл өрх болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг уртасгасан цагаар  ачиж тээвэрлэх ажлыг зохион байгууллаа. Мөн Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс албадын албан хаагчид Хан-Уул дүүргийн авто замын дагуух хог шороог цэвэрлэж ажилласан юм. Энэ удаагийн цэвэрлэгээнд дүүргийн хэлтэс албадууд, ААН-үүд идэвх …

  • 23 March

    Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сан”-гийн гэрээнд гарын үсэг зурлаа

    УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сан”-гийн гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээний зорилго ХУД-ийн хүн ам, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдэлийг бууруулах зорилготой. Энэхүү ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, ИТХ-ын дарга Б.Цэрэн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг …

  • 23 March

    Шүүхийн Нарийн бичгийн дарга Б.Солонгыг Хан-Уул дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

    Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Б.Чимгээ нь 2017 оны 03 дугаар сарын 21-ны өдөр  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байхад гэнэт төрөхөөр өвдөж шүүхийн Нарийн бичгийн дарга Батчулууны Солонго нь эх хүүхдэд яаралтай тусламж үзүүлж 4 дэх хүүхдийг нь эсэн мэнд эх барьж авсан юм. Яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж эх, хүүхдийг …

  • 21 March

    “Хоггүй Хан-уул” аяны нээлт боллоо

    Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хоггүй цэвэр орчин нөхцөл бүрдүүлэх, орчны болон агаарын бохирдлыг арилгах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдал цэвэрлэх, ачиж тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий “Хоггүй Хан-Уул” аяныг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд зохион байгуулахаар болж, өнөөдөр нээлтээ хийлээ.  “Хоггүй Хан-Уул” аяны нээлтийн …

January, 2017

  • 19 January

    Хан-уул дүүрэгт “Цусны донор” өдөрлөг зохион байгуулагдлаа

    Цус сэлбэлтийн үндэсний төвөөс “Цус хандивлах аян”-ыг зохион байгуулж байгаа.  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Цусны донор” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлстийн дарга Б.Булган, дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Д.Ган-Оч болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тус өдөрлөгийн хүрээнд Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын болон дэргэдэх хэлтэс албадын 230 гаруй …

November, 2016

  • 25 November

    Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргаар М.Энхболд томилогдлоо

    Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар Б.Энхболдыг томиллоо. 2015 оноос хойш Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Бат-Очир үүрэгт ажлаа М.Энхболдод албан ёсоор хүлээлгэн өгөөд түүний цаашдын ажилд нь амжилт хүслээ. Б.Энхболд нь өмнө  Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Олон нийттэй харилцах хэлтсийн  дарга болон Хан-Уул дүүргийн …

  • 2 November

    ХУД-ийн “Шинэ Яармаг цогцолбор” хорооллын төслийн талбай дээр гал унтраах тактикийн сургалт зохион байгууллаа

    Өнөөдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Онцгой байдлын газар, ХУД-ийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах 30 дугаар анги, “Шинэ Яармаг цогцолбор” хорооллын  төслийн талбай дээр захиалагч “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК болон ерөнхий гүйцэтгэгч “Дельта констракшн” компани хамтран гал унтраах тактикийн сургалтыг  зохион байгуулж байна. Энэхүү тактикийн сургалтын арга хэмжээний үйл ажиллагаанд НОБГ-ын дэд дарга хурандаа …

October, 2016

  • 28 October

    “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд Хан-Уул дүүрэг мод тарих ажлыг зохион байгууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Харин өнөөдөр тэрхүү мод тарих өдөр тохиож байгаа бөгөөд  Хан-уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Дэд бүтэц тохижилтын хэлтэс нь мод тарих ажлыг дүүргийн 10 дугаар хорооны Иргэний нисэхийн Ерөнхий газрын нийтийн эзэмшлийн талбайд зохион байгууллаа. …

  • 27 October

    Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль “Биеийн тамир, спортын цогцолбор талбай”-тай боллоо

    Өнөөдөр Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн гаднах “Биеийн тамир, спортын цогцолбор талбай”-н нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин, Дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, дүүргийн засаг даргын орлогч С.Баасандолгор, 34-р сургуулийн захирал Р.Өлзийхишиг болон 34 дүгээр сургуулийн сурагчид, эцэг эхчүүд оролцсон юм. Тус арга хэмжээг нээж 34 дүгээр сургуулийн захирал Р.Өлзийхишиг хэлсэн үгэндээ “Бид …

  • 21 October

    Хан-Уул дүүрэгт цэргийн жинхэнэ албанд татах үйл ажиллагаа эхэллээ

    Өнөөдөр 2016 оны 2 дугаар ээлжийн Цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх үйл ажиллагаа улс орон даяар нэгэн зэрэг эхэлж байна. Энэ ажлын хүрээнд  Хан–Уул дүүргийн цэргийн албанд залуучуудыг элсүүлэх ажил дүүргийн 34 дүгээр сургууль дээр 9 цагаас эхэллээ. Дүүргийн хэмжээнд 2016 онд цэргийн үзлэгт хамрагдаж, эрүүл мэндийн үзлэгээр тэнцсэн 18-26 насны бүх залуус цэрэгт татагдах юм. Энэ жилээс эхлэн хугацаат цэргийн …