Өнөөдөр Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн гаднах “Биеийн тамир, спортын цогцолбор талбай”-н нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин, Дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, дүүргийн засаг даргын орлогч С.Баасандолгор, 34-р сургуулийн захирал Р.Өлзийхишиг болон 34 дүгээр сургуулийн сурагчид, эцэг эхчүүд оролцсон юм. Тус арга хэмжээг нээж 34 дүгээр сургуулийн захирал Р.Өлзийхишиг хэлсэн үгэндээ “Бид өнөөдөр ийнхүү удаан хүлээсэн цогц биеийн тамирын талбайн нээлтээ хийж байна. Тус талбайг барихад туслалцаа үзүүлсэн НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшинд мөн талархал илэрхийлж байна. Өнөөдөр тус талбай ашиглалтад орсноор хүүхдүүд маань аюулгүй орчинд амарч, тоглох боломж нь бүрдэж байна” гэсэн юм. Харин дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг “Манай дүүрэг бүх сургуулиа ийм талбайтай болгох зорилт тавин ажиллаж байна. Энэ жилийн хувьд 18 дугаар сургууль мөн ийм спортын цогцолбор талбайтай болсон байгаа. Хүүхдүүд тус талбайдаа бүрэн бэлтгэл хийж спортын олон төрлөөр амжилт үзүүлэх боломжтой болж байгаа нь их саашаалтай хэрэг.” хэмээсэн юм. Тус талбайг нийслэлийн 302 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Эко орчин” ХХК хийж гүйцэтгэжээ. Сургуулийн зүгээс хүүхэд нэг бүрийн авъяасыг нээн хөгжүүлэх зорилгоор 17 төрлийн 55 нэрийн дугуйланг хичээллүүлж, давхардсан тоогоор 1200 гаруй хүүхдүүд дугуйланд хамрагдаад байгаа аж.