Шүүхийн Нарийн бичгийн дарга Б.Солонгыг Хан-Уул дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Б.Чимгээ нь 2017 оны 03 дугаар сарын 21-ны өдөр  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байхад гэнэт төрөхөөр өвдөж шүүхийн Нарийн бичгийн дарга Батчулууны Солонго нь эх хүүхдэд яаралтай тусламж үзүүлж 4 дэх хүүхдийг нь эсэн мэнд эх барьж авсан юм. Яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж эх, хүүхдийг эсэн мэнд аварсан гавьяаг нь үнэлж Б.Солонгыг ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшууллаа. Цаашид сайн үйлс бүхнийг дүүргийн Засаг даргын зүгээс дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …