“Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд Хан-Уул дүүрэг мод тарих ажлыг зохион байгууллаа

b90b3ac4439e121a272858c82e1f65ba

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ.

Харин өнөөдөр тэрхүү мод тарих өдөр тохиож байгаа бөгөөд  Хан-уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Дэд бүтэц тохижилтын хэлтэс нь мод тарих ажлыг дүүргийн 10 дугаар хорооны Иргэний нисэхийн Ерөнхий газрын нийтийн эзэмшлийн талбайд зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, засаг даргын орлогч С.Баасандолгор болон бусад  хэлтэс, албадын албан хаагчид оролцлоо.

Хан-Уул дүүргийн хувьд энэ жил урьдчилсан байдлаар 43 цэгт 6200 ширхэг модыг тарихаар төлөвлөж байгаа ажээ. Үүнээс гадна өнөөдөр дүүргийн бүх сургууль, цэцэрлэгүүд мод тарих өдрийн хүрээнд сургуулийн хашаандаа мод тарьж байгаа ажээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …