Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сан”-гийн гэрээнд гарын үсэг зурлаа

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сан”-гийн гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээний зорилго ХУД-ийн хүн ам, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдэлийг бууруулах зорилготой.

Энэхүү ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, ИТХ-ын дарга Б.Цэрэн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, ЗДТГ-ын болон дэргэдэх хэлтэс, албадын дарга нар, албан хаагчид оролцлоо. Цаашид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хан-Уул дүүрэгтэй хамтран ажиллаж, дэмжин ажиллана гэдгийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр илэрхийллээ.

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа

  Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллаж, …