Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газарт энэ жил 20 зуслан үйл ажиллагаа явуулах саналаа ирүүлсэн байна. Саналын дагуу Нийслэлийн таван байгууллагын төлөөллөөс бүрдсэн баг зуслангуудад шалгалт хийнэ. Үүнд, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, МХЕГ, Эрүүл мэндийн газар, НОБГ, Цагдаагийн газар нар хамтан шалгаж үйл ажиллагаа явуулах эрхийг нь олгоно.
Эрх олгогдсоны дараа буюу зургадугаар аравдаар зуслангууд үйл ажиллагаагаа эхлэх бөгөөд эрхийн бичгийн үнэ160-175 мянган төгрөг, хоног нь 7-10 байгаа. Хүнсний бүтээгдэхүүн болон тээврийн зардлын үнийн өөрчлөлтөөс хамаарч өнгөрсөн жилийнхээс бага зэрэг нэмэгдсэн. Зусланд долоогоос дээш буюу хоёроос дээш ангийн хүүхдүүдийг авах бодлого барьж байгаа. Бага насны хүүхдүүдийг ах эгч нартай нь хамт, хараа хяналттайгаар явуулах боломжтой.
-ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ ЭД ЗҮЙЛСИЙН ЖАГСААЛТ –
– Нарны малгай
– Дотуур, гадуур хувцас
– Усны гутал
– Дулаан хувцас
– Цагаан хэрэглэл
– Гар нүүрийн алчуур
– Оо
– Сойз
– Саван
– Шампунь
– Бие угаагч
– Нойтон салфетка
– 00 цаас
– Шархны лент, хөвөн гэх мэт анхан шатны тусламжийн хэрэгсэл
-ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУУДАС –
Зусланд явах гэж байгаа хүүхэд эрүүл мэндийн хуудас бөглөх ёстой. Өмнөх жилүүдэд иргэд бүртгэл хийлгэснийхээ дараа эрүүл мэндийн хуудсаа өгдөг байсан. Энэ жилээс иргэд хүүхдээ зусланд бүртгүүлэхээр ирэхдээ эрүүл мэндийн хуудсаа бөглүүлж авчрах хэрэгтэй гэдгийг санууллаа. Эрүүл мэндийн хуудас дээр өнгөрсөн жилийнхээс илүү онцгой анхаарал хандуулах юм байна. Аав ээжүүд хүүхдээ зусланд бүртгүүлэхээс өмнө http://child.gov.mn/?p=2322холбоосоор орж эрүүл мэндийн хуудсыг “татах” хэсэгт дарж авснаар харъяа дүүргийн эрүүл мэндийн нэгдлээр бөглүүлэх ёстой. Хувийн эмнэлэг болон хар\яа бус дүүргийн эрүүл мэндийн нэгдлээр бөглүүлбэл хүчингүй гэж Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрынхан сануулж байна.
Эрүүл мэндийн үзлэгийн хуудасны загвар
Овог……………………………
Нэр …………………………….
Нас………….Хүйс эр/ эм /зур/
Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний дугаар………………………
Гэрийн хаяг…………………………………………………………………..
Утас №……………………………
Сургуулийн хаяг………………………………………………………………………
№ | Үзлэг, шинжилгээний нэр | Сар өдөр | Онош | Гарын үсэг, дардас, тамга |
1. | Дотор | |||
2. | Арьс | |||
3. | ДОХ, Бэлгийн замын халдварт өвчин /16-18 нас/ | |||
4. | Шээсний шинжилгээ /шээсэнд ж/п үзэх/ | |||
5. | Цагаан хялгасан хорхой | |||
6. | Сүрьеэгийн шинжилгээ /флюр зураг/ |
Эрүүл мэндийн хувьд……… …….( тэнцэнэ/тэнцэхгүй)
Ерөнхий эмчийн гарын үсэг, дардас, тамга ( …………………) 2015 он …сар….өдөр
Зуслангийн эмчийн шийдвэр
Эрүүл мэндийн хувьд …………………………………………(тэнцэнэ/тэнцэхгүй)
Зуслангийн эмчийн гарын үсэг, тамга………………………..(…………………….)
2015 он …сар….өдөр
-ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДЫН ХАЯГ БАЙРШИЛ-
Харин та хүүхдээ зусланд амраахаар шийдсэн бол доорх хаяг байршлуудаас өөрийн хүссэнийг сонгон, хариуцсан эзэнтэй нь холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Зарим зуслангуудын хувьд ээлжийнхээ бүртгэлийг аль хэдий нь авч дууссан, цөөн хэдэн эрхийн бичиг үлдсэн, онлайнаар бүртгүүлэх ёстой зэрэг шаардлагууд бий. Мөн зуслангийн эрхийн бичгийн үнэ болоод хоног, орчин нөхцлийн талаар доорх утсуудаар холбогдож авах боломжтой.
№ | Нэр | Байршил | Захирлын нэр | /Утас/ | |||
|
|||||||
1. | Хараацай | СБД Хандгайт 35 км | Цагаанчанар, Бурмаа | 99948476, 99185581 | |||
2. | Янзага | СБД Хандгайт 26 км | Б.Барамсай, Б.Оюун | 99112632, 96092474 | |||
3 | Хандгайт | СБД Хандгайтын ам 30 км | Н.Баярсайхан, Отгонтуул | 99196224, 244570 | |||
4 | Сэлбэ | СБД Бэлхийн ам 26 км | Л.Сосорбурам, С.Санчир | 99195018, 99151793 | |||
5 | Маргаашийн хөгжил | СБД Бэлхийн ам 26 км | Баттогтох, Батбуян | 99107986, 99991727 | |||
6 | Ундраа | СБД Хандгайт 27 км | Н.Баясгалантөгөлдөр, Н.Тунгалаг | 99044236, 99112054 | |||
|
|||||||
7 | Галакси | Гачуурт Баянтөхмийн ам | Н.Даваахүү, Ц.Нямсүрэн | 91916494, 96566585 | |||
8 | Сансар | Гачуурт 38 км | Мөнхжаргал | 89108448, 99178448 | |||
|
|||||||
9 | Хилчин | ХУД, ХЦУГазар | Ө.Чингис, Мөнхтуяа | 95825485, 89010521 | |||
|
|||||||
10 | Нарс | СХД 18 км | Н.Туяасайхан | 99096109 | |||
11 | Найрамдал | СХД, Баянголын ам | Т.Түвшин, Отгонбат | 99116404, 88110707 | |||
|
|||||||
12 | Нарлаг | Налайх, Тэрэлж 60 км | Л.Дамдинсүрэн | 99083378 | |||
13 | Жавхлант | Налайх, Тэрэлж 67 км | Г.Гансүх | 99096365 | |||
14 | Өгөөмөр | Налайх, Тэрэлж 55 км | Баярсайхан | 99117199 | |||
15 | Солонго | Налайх, Тэрэлж 55 км | Н.Оюунгэрэл | 88072347 | |||
16 | Баянгол | Тэрэлжийн ам | Д.Бямбасүрэн, Т.Цэцэгмаа | 91116048, 96883528 | |||
|
|||||||
17 | Тэмүүлэл | Багануур дүүрэг | Цогцолмаа | 99789474 | |||
|
|||||||
18 | Цагаан нуга | Батсүмбэр Сөгнөгрийн ам | З.Ойдов, Баясгалан | 99163201, 99030511 | |||
19 | Мөрөөдөл | Батсүмбэр сум | Л.Жагварал | 99109113 | |||
20 | Цоглог | Батсүмбэр сум 120 км | Баттуяа | 88008870 | |||
21 | Соёл | Батсүмбэр сум 119 км | Туяа | 99060789 | |||
22 | Чухаг | Аргалант сум 76 км | Б.Мөнхбаяр | 99092034 | |||
23 | Дэлгэр | Төв аймгийн Жаргалант сум | Болд | 99112169 | |||
24 | Хайрын билэг | Төв аймаг эрдэнэ сум | Батжаргал | 99148791, 70130099 | |||
|
|||||||
25 | Шонхор | Түнхэл тосгон | Н.Наранцацрал, Т.Мөнх-Од | 99036028, 99665586 | |||
26 | Нарны хотхон | Үнэгт өртөө | Чулуунбаатар, Эрдэнэцэцэг | 98984576, 99854774 | |||
Б.ГЭРЭЛ
Эх сурвалж: medee.mn