“Анод” банкны захирлуудын хэргийг УДШ хянана

anod ooo Хувьцаа болон хадгаламж эзэмшигчидээ их хэмжээний хөрөнгөөр хохироосон хэрэгт буруутгагдан шүүхээс хорих ял сонссон “Анод” банкны хуучин удирдлагууд болох  Э.Гүр-Аранз, Д.Энхтөр, Н.Даваа, Л.Уламбаяр нарын хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянан хэлэлцэхээр болжээ.

Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг найдваргүй зээлд олгосон, хуурамч хувьцаа гарган иргэдийг хохироосон хэрэгт Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт тав жил, Н.Даваа, Л.Уламбаяр нарт гурван жилийн хорих ялыг анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон.  Шүүхээс тогтоосон хорих ялыг эсэргүүцэн яллагдагчид Улсын дээд шүүхэд давж заалдсан юм. УДШ өнөөдөр эл хэргийг эцэслэн шийднэ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …