Өнөөдөр бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна. Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, 37 сүүдэртэйдээ бурхны хутгийг олж гэгээрсэн, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн 3 үйл явдал давхцдаг өдрийг буддын шашинт Азийн бүх улс орон, Европын холбооны зарим улс өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг.
Монголчууд бид билэгт сайн эл өдрийг монгол хүний шашин шүтэх эрх сэргэсэн 1990 оноос хойш “Бурхан багшийн их дүйчин” өдөр хэмээн гэгээрэл, бясалгал, нигүүлсэл, өв соёлоо эрхэмлэх оюуны өдөрболгон 15 дахь жилдээ тэмдэглэж байна.
2015 оны Их дүйчин өдрийг “Энэрэнгүй ирээдүйн төлөө” уриан дор зохион байгуулж буй бөгөөд МБШТөв Гандантэгчэнлин хийд, бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд хамтран, нийтийн сайн сайхны төлөө энэрэнгүй сэтгэлийг эрхэмлэн хүүхдэд ээлтэй нийгмийг төлөвшүүлэх уриалгыг дэвшүүлж байгаа юм.
Эл өдөр: -Энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх,
-Эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санах,
-Амьтны амь таслахгүй байх,
-Хүний эс өгснийг авахгүй,
-Худал ярихгүй,
-Муу үг хэлэхгүй
-Бусдыг хүндлэн уучлах өдөр болгосноор буян хишгээ арвижуулах учиртай юм.
УМ МА НИ БАДМЭ ХУМ Маанийг өдөрт зуун удаа нэг эрхи уншиж чадвал буяны зүгийг тэтгэдэг сахиус тэр хүнийг сахиж хамгаалах тус эрдэм буй гэж Бурхан багш айлдсан юм. Бүр хамгаалахдаа балан дээр цугласан зөгийнүүд шиг хуралдан ирж таныг хамгаалж байдаг гэсэн юм. Энэ бол Бурхан багшийн өөрийнх нь айлдвар аж.
Бурхан багшийн их дүйчин өдөр буюу өнөөдөр:
05.30-07.00 Тэгчин Сожин / Жадо ринбүүчи их хөлгөний нэг өдрийн сахилыг сүсэгтэн олонд хүртээнэ.
07:00-09:00 Маани хөгжөөнө. /Таны буянд даган баясъя төв/
09.00 цагаас Гандантэгчэнлин хийдийн салбар дацангууд болон Монгол орон даяар Бурхан багшийн зан үйлийн хурал хурна.
10.00-10.40 Алтан Соёмбот тугийг “Сэмбэрэм”-тэй мандуулна. /МБШ Гандантэгчэнлин хийдийн Дүйнхорын дацангийн лам, хуврагууд/ Бурхан багшийн Ринсрэлийг зална “Сэмбэрэм”-тэй /Бүрнээ / Мандал өргөх ШИС 10.40-10.45 Бурхан Багшийн Их Дүйчэн Өдрийн Мэндчилгээ-/МБШ Гандантэгчэнлин хийдийн их хамба Д.Чойжамц/
10.45-10.55 Морин хуурч /28-р сургууль 10 сурагч/
10.55-11.10 Бурхан багшийн сургаал, бясалгал, тус эрдмийн тухай номлоно /МБШ Гандантэгчэнлин хийдийн да лам Х.Бямбажав/.
11.10-11.40 Бурхан багшийн намтар /МБШ Гандантэгчэнлин хийдийн гавж С.Гантөмөр/
11.40-12.00 Сүжгийн ач тус / МБШТөв Гандантэгчэнлин хийдийн хансүр лам, гавж Ё.Амгалан/
11.10 – 12.00 Танилцуулгын цаг: ТББ-уудын үйл ажиллагаа
12.00 – 12.30 “Болжмор Бодьсадва” жүжиг
12.30-13.00 “Арь гэгээн, Далай багшийн магтаал” урлагын номер 15 хүнтэй чуулга /Ардын урлагийг дэмжих сан/
13.00-13.20 Дуучин С.Наран
13.20-13.30 ДБЭТ-ын дуучин Д.Ариунбаатар /2 дуу/
13.30-13.40 Дуучин Наранхүү /2 дуу/
13.40 – 13.50 Урлагийн номер- МУГЖ дуучин Г.Хонгорзул
13.50 – 14.00 Үлэмжийн чанар- МУГЖ дуучин Г.Хонгорзул
14.00-14.10 Хөгжим бүжиг /морин хуур/
14.00 – 14.20 Гурван-Эрдэнэ сүсэгтний холбоо /уншлага/
14.20-15.00 АХА тэмцээн 15.00 -15.15 Нүржон солдэв
15.15-17.00 Маанийн хөгжөөл 17.00-19.00 Гороо эргэх зэрэг хөтөлбөрт үйл ажиллагаа болох аж.
Г.Эрдэм
www.ugluu.mn