Херо-ийн Б.Баатар төрсөн дүү Л.Оюун-Эрдэнээ угтлаа

11301506_906769496036786_1865989292_nТэртээх олон жилийн өмнө  их зохиолч Д.Нацагдорж “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ” хэмээн алс хол газар эрдэм сурахаар одож байгаа залууст хандаж хэлж байсан нь юутай үнэн үг вэ?

Талын Монголын алслагдсан сумын  10 жилийн дунд сургуулийг хэдэн жилийн өмнө  төгссөн хүүг өдгөө  дэлхийн оюунлагуудын суралцдаг харвардын Их сургуульд суралцан амжилттай  төгсөнө гэж  хэн төсөөлөх билээ.6b33e3cba43f10fcda263f4ccf5a1446

Тэгвэл Хэнтий аймгийн Бэрх хотын 10 жилийг төгссөн,  НАМЗХ-ны  Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ Харвардын ИС-ийн Коннедигийн нэрэмжит  улс төрийн сургуулийг амжилттай дүүргээд эх орондоо  өчигдөр иржээ.  Манай улсаас эл сургуулийг өмнө нь Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ганцаараа  дүүргэсэн байдаг бол ийнхүү Л.Оюун-Эрдэнэ төгсснөөр  тус сургуулийг төгссөн хоёрдох хүн боллоо. Дэлхийн “шилдэг”-үүдийг төрүүлдэг  Харвардын Их сургуульд сурж мэдсэн  зүйлээ эх орон, ард түмэндээ зориулна бизээ хэмээн олон хүмүүст түүнд хандан итгэж  найдаж байна.

Харвардын Их сургуулийг төгсөнө гэдэг бол дэлхийн “томчуудын” эгнээнд  хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг. Ийнхүү талын Монголын Л.Оюун-Эрдэнэ хүү сургуулиа амжилттай  дүүргээд, дэлхийн мэдлэг оюуны шилдэгүүдтэй  мөр зэрэгцэн суралцаад, зорьсон зорилгоо хэрэгжүүлээд  эх орондоо ирэхэд нь түүнийг эцэг нэгт төрсөн ах Б.Баатар  Чингис хаан ОУ-ын нисэх буудал дээр угтан авч,   ахын ёсоор баяр хүргэжээ. 11262301_906769482703454_680018122_n

А.Гал

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …