Монгол цэргийн наадам өнөөдөр эхлэнэ. Монгол Улс 1991 оноос хойш Монгол цэргийн наадмыг зохион байгуулж эхэлсэн байна. Энэ жилийн цэргийн наадмыг төр засгийн нэрт зүтгэлтэн хурандаа генерал, улсын харцага Ж.Авхиа агсны нэмрэмжит болгон зохион байгуулж буй ажээ. Аймаг, цэргийн болон сумын цолтой 256 бөх барилдах юм.
Наадамд долоон спорт хорооны 256 бөх цодоглох аж.
1. “Алдар” спорт хороо 64 бөх
2. “Хүч” спорт хороо 44 бөх
3. “Хилчин” спорт хороо 50 бөх
4. “Аврагч” спорт хороо 24 бөх
5. “Эрч” спорт хороо 20 бөх
6. “Сүлд” спорт хороо 44 бөх
7. “Соёмбо” спорт хороо 10 бөх тус тус барилдана.
Барилдааныг Үндэсний их баяр наадмын тухай хууль, Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрмийн дагуу бөхчилсөн хэлбэрээр явуулна. МҮБХ-ноос томилогдсон жаяг дэгийн баг удирдан барилдуулах бөгөөд таваас дээш давж шөвгөрсөн бөхчүүдэд дараах цол, чимэг олгох ажээ.
- 8 давж түрүүлсэн бөхөд “Цэргийн арслан”
- 7 давж үзүүрлэсэн бөхөд “Цэргийн заан”
- 6 давж дөрөвт үлдсэн бөхөд “Цэргийн харцага”
- 5 давж шөвгөрсөн бөхөд “Цэргийн начин” цол тус тус олгох ажээ.
Ugluu.mn