Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р. Бурмаа өнгөрсөн сарын 29-нд Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон Алт” Төслийн зөвлөхүүд болон малчдын бэлчээр ашиглагчдын сум, аймгийн холбоодын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар “Ногоон алт” төслийн дэмжлэгтэйгээр есөн аймагт малчдын санаачлагаар мянга гаруй бэлчээр ашиглагчдын хэсэг зохион байгуулагдан үр дүнтэй ажиллаж байгаа. Мөн бэлчээрийн ашиглалт, малчдын байгууллагыг бэхжүүлэхтэй холбоотойгоор хэд хэдэн асуудлуудыг анхааралдаа авч хамтран шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Ноос, түүхий эд үнэгүйдэж, ханш нь эрс буурч байгаатай холбогдуулан ноос, түүхий эдийн урамшууллыг чанартай нь холбох зохицуулалт хийх, ноос, түүхий эдийн үнийг бууруулахгүй байх. Сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, малчдад чиглэсэн үйлчилгээ явуулдаг, тэдний эрх ашгийг хамгаалагч үйлчилгээний байгуулага болгох гэх мэт найман асуудал багтжээ. Уулзалтанд ХХАА-н сайдаас гадна Яамны төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Д.Одмаа ШХА-ийн “Ногоон алт” төслийн зөвлөх Г.Маналжав, Увс аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Р.Цэндээ, Завхан аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Н.Гүррагчаа, Баян-Өлгий аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны гүзйцэтгэх захирал T. Ахай, Архангай аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал С.Жамбалдорж, Говь-Алтай аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Ч. Цэцэгмаа, Ховд аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал Т.Баатарзориг нар оролцсон.