ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.06.02/

0- aaaalogo_shine2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагийн байдлаар 

Монгол улсын хэмжээнд:

Улаанбурхан өвчин: 

-Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 12458 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 540 хүн лабораторийн шинжилгээгээр, 1984 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Мал, амьтны галзуу өвчин: 

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт баг, Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор баг, Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутагт нийт 3 үхэр галзуу өвчнөөр өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Эх сурвалж: ОБЕГ

Осол, гэмтлийн мэдээ: 

5 дугаар сарын 20-оос 27-нд нийт 2009 хүн ГССҮТ-д хандсан байна. 66.1%-ийг эрэгтэйчүүд, 30.9% нь хүүхдүүд, 8.7% нь хэвтэн эмчлэгдэж, 3 хүн нас баржээ. 34.7% нь уналт, 17.7% нь зам тээврийн осол, 18.2% нь амьгүй механик зүйлд өртсөний улмаас ханджээ.

Эх сурвалж: ГССҮТ

Дэлхий дахинд: 

Эбола вируст халдвар: 2015 оны 05 дугаар сарын 24-ний байдлаар 27049 тохиолдол, 11149 (41.3%) нас баралт бүртгэгдсэн байна. Энэ долоо хоногт Эбола вируст халдварын нийт 11 тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар: 

БНСУ-д Ойрхи-Дорнодын Коронавируст халдварын нийт 15 тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчтнүүдийн шинж тэмдэг 5 дугаар сарын 11-ээс 26-ны хооронд эхэлсэн бөгөөд насны хувьд 28-76 нас, дундаж нас 58, 57%-ийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Анхны тохиолдол нь халдварын эх уурхай тодорхойгүй ч Саудын Араб, Катараар аялсан өгүүлэмжтэй. Одоогийн байдлаар түүний эхнэр, эмнэлэгт хамт хэвтэж байсан өвчтөн, түүний хүүхдүүд зэрэг хүмүүс өвчлөөд байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг илрүүлэх илрүүлж, хяналтад байна. Тархвар судлалын судалгаа үргэлжилж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …