Жуулчны автобусыг дугаарын хязгаарлалтаас чөлөөллөө

p19mrfp2t250f155u1ph813un1ovj2Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулан төрийн захиргааны төв байгууллага, иргэд, мэргэжлийн холбоодоос удаа дараа ирүүлсэн саналын дагуу нийслэлийн Засаг дарга 2015 оны 05 сарын 29-ний өдөр “Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуудах нэмэлт зарим арга хэмжээ авах тухай” А/469 дугаар захирамж гаргалаа.

Уг захирамжийн дагуу жуулчин тээврийн үйлчилгээний 8-аас дээш хүний суудалтай, зөвшөөрөл бүхий автобусыг улсын дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэж, уг зохицуулалтыг хийхийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвд үүрэг болголоо.

Мөн энэ зохицуулалттай холбогдуулан жуулчин тээврийн үйлчилгээний автобусны зориулалтын зогсоолыг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн урд хэсэг, Монголын Бурхант шашитны төв “Гандантэгчинлэн хийд”, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд түр хугацаагаар байгуулж, талбайд тохижилт, тэмдэг, тэмдэглэгээ хийх, жуулчин тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгохыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Авто замын газар, аялал жуулчлалын автобусны үйлчилгээний шаардлагатай чиглэлүүдийн маршрут төлөвлөхийг нийслэлийн Тээврийн газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …