Хатуухан бодолтой реппер Gee ямар үед эр хүний зангарагаа харуулав…

32_d897a1f426574de4c959741dea9bf49855077433Өнөө цагийн шударга бус байдал, нийгмийн амьдралын ээдрээт асуудал, улс төрийн бохир булай бүхнийг эсэргүүцэн олон нийтэд өөрийн уран бүтээлээр хүргэж яваа хүн бол реппер Gee. Хатуу боловч үнэн үгтэй түүний дуунуудыг охид залуус ч ихээр дэмжин сонсдог бөгөөд үзэл бодолтой тууштай ханддаг реппер залуугийн уран бүтээлүүдийг шимтэн хүлээсээр ирсэн.

Сүүлийн үед дуулахын хажуугаар кинонд тоглож, чамгүй жүжиглэх авьяастайгаа харуулаад байгаа тэрбээр ихэвчлэн эерэг талын дүр бүтээдэг. Хамгийн сонирхолтой нь, илүү дутуу хэв маяггүй эгэл залуугийн энэ төрх нь үзэгч олонд ихээхэн таалагддаг билээ.

Тэрбээр тун удахгүй нээлтээ хийх “Зангараг” уран сайхны кинонд тоглосон бөгөөд эр хүний ноён нуруу, мөс чанарын шалгуур болсон олон саад бэрхшээлийг хэрхэн даван туулж байгааг сонсогч фэнүүд нь харах боломжтой юм. Хатуухан бодолтой реппер Gee чухам ямар үед эр хүний зангарагаа харуулдаг юм бол доо…

Б.Содон

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …