Улаан Чулуутын хүүхдүүдэд бэлэг тараалаа

8864b09d-5209-4505-b90a-16cbfbc94697Монголын Залуучуудын Холбооны харьяа УБТЗ-н Улаанбаатар Татах Хэсгийн залуучуудын зөвлөлийн 2015.05.04-ны өдрийн тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр ОУ-н хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6-р сарын 1-ний өдөрт зориулан  Улаанбаатар Татах хэсгийн нийт ажилтан, албан хаагчдыг хамруулсан“Та хандивла, Бид түгээе” уриан дор сайн үйлсийн аяныг зарлалаа. Аяны үйл ажиллагаа 5-р сарын 17-н д албан ёсоор хандивийн хайрцаг байрлан эхэлсэн бөгөөд тус аяны хүрээнд  хүүхдийн тоглоом, ном сурах бичиг, мөнгөн сан бүрдүүлсэн  нийт 560-н ширхэг тоглоом эд материал хувцас цугласнаас 110-н төрлийн сурах бичиг, 400-н ширхэг тоглоом цугларч , хандивийн хайрцагт 320.000 төгрөг , Улаанбаатар Татах Хэсгээс нийт 1.5 сая орчим төгрөгийн тусламжыг цуглуулж  2015.05.31-ны өдөр Харилцааны хөгжил төрийн бус байгууллагатай хамтран Улаан Чулуутын хогийн цэг орчмоор амьдардаг 500 гаруй хүүхдүүдэд бэлэг тарааж баярлууллаа.

ea48dea8-f60a-48cf-9093-f5f6e41324ceНийт цугласан ном сурах бичиг тоглоомыг МУГЖ И.Одончимэгийн санаачилгаар Мобиком корпораци ивээн тэтгэж Улаан чулуутын хогийн цэг дээр бариулсан хүүхдийн сургалтын төвд хандивлалаа. Тус үйл ажиллагаанд УБ Татах хэсгийн Залуучуудын зөвлөлийн 28- н тэргүүлэгч гишүүд, Тв-1 телевиз, Харилцааны хөгжил төрийн бус байгууллага болон  хувь хүмүүс хамтран ажиллаж тус аяныг амжилттай өрнүүлэн дуусгалаа.

ee7e9ffd-0746-4e34-bfd2-680f8cce7573 72736658-03e3-4516-a604-e7bfd6b02855 6699a7dc-bd0b-4d75-8f4e-9da3ac8e4f2d 30abef5b-c321-4c51-a6d7-98b00c5d09c9

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …