Налайх хотын Захирагч хэн болох вэ?

8eb1c6e2e50832d40030cf1468b0fa83_x3Налайх, Багануур дүүргийн иргэдийн хувьд  6 сарын 14-ны өдөр нэгэн чухал үйл явдал тохиох гэж байна. Энэ бол  тус дүүргүүд Нийслэлийн дагуул хот болсонтой холбоотойгоор анх удаа Хотын захирагчийг иргэдийн оролцоотой сонгох үйл явдал юм. Анх НИТХ-ын тэргүүлэгч С.Амарсайханы санаачилсан Налайх дүүргийг Эко хот болгох төсөл яван явсаар Багануур Налайх дүүрэг Нийслэлийн дагуул хотын статустай болох боломж бүрдсэн. Өнгөрсөн өвөл дээрх  дүүргийн иргэдийн дунд  дагуул хот болох эсэх асуудлын хүрээнд санал асуулга явуулахад 96-аас дээш хувьтайгаар дагуул хот болохыг дэмжснээр энэ асуудал эрх зүйн орчинд шийдвэрлэгдэхээр болсон.

Тэгвэл хэдхэн хоногийн дараа дагуул хотын захирагчийг сонгох сонгууль  Налайх , Багануур хотын иргэдийн өмнө тулж иржээ.

Юуны өмнө Налайх хотын захирагчид өрсөлдөх нэр дэвшигчдийн  намтарын товчоог  уншигчиддаа  хүргэе.

batbaatar2ДААДАНГИЙН БАТБААТАР 

Төрсөн он: 1964 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн.

Ам бүл: 3.

Боловсрол: Дээд, Хуульч мэргэжилтэй.

Ажлын туршлага: 1986-1988 онд Архангай аймгийн АДХГЗ Хуулийн ахлах зөвлөх

1988-1989 онд  Налайх дүүргийн Техник мэргэжлийн сургуульд
Эвлэлийн хорооны зохион байгуулагч

1989-1990 онд Налайх дүүргийн АДХГЗ-д хариуцлагатай нарийн бичгийн  дарга

1990-1992 онд Улсын бага хурлын Хуулийн зөвлөх

1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн

1996-1998 онд Удирдлагын академид багш

2000-2003 онд УИХ-ын Тамгын газрын дарга

2003-2008 онд Улсын мэргэжлийн ерөнхий газрын дарга

2008-2010, 2010-2011 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Ерөнхий  сайдын хуулийн зөвлөх, Өмнөговь аймаг дахь Засгийн
газрын бүрэн эрхт төлөөлөгч

2011-2012 онд “Эрдэнэс Оюу толгой” ХК-д Гүйцэтгэх захирал

2012-2014 онд УИХ-н Ажлын албаны дарга

2014 оноос одоог хүртэл  Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны  дарга, ахлах зөвлөх.

Сонгуульт ажил: –

Шагнал урамшил: Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одон

 

tsogoo1ДАШЗЭВЭГИЙН ЦОГОО

Төрсөн он: 1983 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт төрсөн.

Ам бүл: 2.

Боловсрол: Дээд, Цахилгааны системийн инженер, Төрийн      удирдлагын менежер мэрэгжилтэй

Ажлын туршлага: 2004-2005 онд Түлш эрчим хүчний Ерөнхий    газарт инженер

2005-2010 онд  Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ    ТӨХК    инженер

2011-2012 онд “Вольт ампер” ХХК-ний Ерөнхий захирал

2012-2014 онд Налайх дүүргийн Засаг даргын орлогч

Сонгуульт ажил: ДИТХ-ын Төлөөлөгч.

Шагнал урамшил: Монголын Залуучуудын холбооны Тэргүүний    залуу медаль

 

khaanШАРАВХААНЫ ХААН

Төрсөн он: 1962 онд Налайх хотод төрсөн.

Ам бүл: 3

Боловсрол: Дээд, Механик инженер мэргэжилтэй.

Ажлын туршлага: 1988-2003 онд Налайхын их уурхайд малтагч, инженер

2013 оноос одоог хүртэл Налайх дүүргийн Хангамж үйлчилгээний
төвийн дарга

Сонгуульт ажил: Налайх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, тэргүүлэгч гишүүн

 

ganbold1БАТХУЯГИЙН ГАНБОЛД 

Төрсөн он: 1985 онд Нийслэлийн Налайх дүүрэгт төрсөн.

Ам бүл: 3

Боловсрол: Дээд, Япон Улсын их сургууль төгссөн.

Ажлын туршлага: 2008-2009 онд Акирахоум ХХК-д (Япон улс) Туслах инженер

2009-2012 онд Бридж констракшн ХХК-д ЗТХ-ын дарга, Ерөнхий
Архитектор

1989-1990 онд Налайх дүүргийн АДХГЗ-д хариуцлагатай нарийн бичгийн  дарга

2012 оноос одоог хүртэл “Тэппэн констракшн” ХХК-д Захирал

Сонгуульт ажил:  –

 

boldbaatar1ГАНХУЯГИЙН БОЛДБААТАР

Төрсөн он: 1987 онд Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн.

Ам бүл: 3

Боловсрол: Дээд, Эрх зүйч мэргэжилтэй.

Ажлын туршлага: 2008 онд Налайх дүүргийн 2 дугаар хороонд Нийгмийн ажилтан

2008-2009 онд  Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт
мэргэжилтэн

2010-оноос одоог хүртэл Налайх дүүргийн 1 дүгээр хороонд Нийгмийн   ажилтан

 

manduulНАЦАГИЙН МАНДУУЛ  

Төрсөн он: 1984 онд Нийслэлийн Налайх дүүрэгт төрсөн.

Ам бүл: 4

Боловсрол: Дээд, Философич мэргэжилтэй.

Ажлын туршлага: 2006-2008 онд Хангай дээд сургуульд багш

2008-2010 онд  МУБИС-д багш

2010 оноос одоог хүртэл Налайх дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн       Сонгуульт ажил:  –

Шагнал урамшил:  НХЗХГ-ын Шилдэг залуу алтан медаль, МЗХ-ны Тэргүүний залуу түшээ

Шагнал урамшил: МЗХ-ны Тэргүүний залуу медаль, Нийслэлийн 375 жилийн ойн Хүндэт тэмдэг

 

minhinhuuЦЭДЭНБАЛЖИРЫН МИНЖИНХҮҮ

Төрсөн он: 1974 онд Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт төрсөн.

Ам бүл: 5.

Боловсрол: Дээд, Дулааны инженер, Бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй.

Ажлын туршлага: 1997-2004 онд Налайх Дулааны станц ТӨХК-д Засварын болон Ерөнхий  инженер

2004-2008 онд  Налайх дүүргийн Засаг даргын орлогч

2010-2012 онд Эрчим хүчний газарт Захиргаа, удирдлагын хэлтсийн
дарга

2013 оноос одоог хүртэл Нийслэлийн Худалдан авах ажиллагааны
газарт Хэлтсийн дарга, Ахлах мэргэжилтэн.

Сонгуульт ажил: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч 2004-2008 он

 

bayandelger1БҮДҮҮНИЙ БАЯНДЭЛГЭР 

Төрсөн он: 1969 онд Налайх хотод төрсөн.

Ам бүл: 4

Боловсрол: Дээд, Хүний их эмч, Нягтлан бодогч, Төрийн удирдлагын менежер  мэргэжилтэй.

 Ажлын туршлага: 1994-1997 онд Налайх дүүргийн ЭМН-д Эмчлэгч эмч
2008-2012 онд Налайх дүүргийн Засаг дарга
2015- оноос одоог хүртэл  Стандартчилал хэмжилзүйн газарт Тамгын
газрын дарга
Сонгуульт ажил: Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-д Төлөөлөгч 2004-2012 он.
 Шагнал урамшил: Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Биеийн, тамир спортын   тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон
А.Гал
Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …