Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний 2016-2020 онд хэрэгжүүлэх төсөлд иргэдийг саналыг авч байна

d18d0586d5c9524f17fa9758d9a86126“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийг УИХ-ын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батласан байдаг. Хот байгуулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д заасны дагуу “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл”-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран боловсруулж, батлуулахаар ажиллаж байна. Тус төлөвлөгөөгөөр нийслэлийн хэмжээнд 2016-2020 онд Улаанбаатарын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг тодорхойлох зорилготой бөгөөд дээрх баримт бичгийг боловсруулах шатанд иргэд, олон нийтийн саналыг авах ажлыг 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Энэхүү санал асуулга нь Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаарх ойлголтыг иргэдэд өгөх, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийг танилцуулах, олон нийтийн саналыг тусгах, иргэдийн оролцоог хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд нэмэгдүүлэх зорилготой юм. Иргэд нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын баруун талд байрлах сурталчилгаа гэсэн баннерт хандалт хийж саналаа өгөх боломжтой. Тус төлөвлөгөөг боловсруулахад олон нийтийн санал чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …