Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил эхэллээ

IMG_39231-1024x683Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургууль бүхий   цогболборын ажил эхэллээ. 5 дугаар сарын 31-нд болсон  цогцолборын шав тавих ёслолын ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн нарын албаныхан оролцсон. Сургууль, цэцэрлэгийн цогцолборын гүйцэтгэгчээр “ЁСи Эйч Си” компани ажиллаж  ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

IMG_3892-1024x683

Өөрийн өмчийн газраа чөлөөлж, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны хүүхдүүдийг цэцэрлэг, сургуультай болох боломжийг бүрдүүлсэн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн А.Долгорсүрэн, Ш.Бямбажав, П.Нэрэнхүү, П.Батхуяг, Э.Алтанчимэг, И.Дорж нарын гэр бүлийнхэнд Чингэлтэйчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …