“Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Сүбээдэй энэ сарын нэгэнд зуурдаар таалал төгсчээ. Түүнийг гадны нөлөөтэй тодруулбал хоолойг нь боож хөнөөсөн байх магадлалтай аж. Өөрөөр хэлбэл талийгаачийн цогцос боолгосон байдалтайгаар гэрээсээ олдсон. Энэ нь амиа хорлосон эсвэл, боолгуулсан байх магадлалтай юм. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм.
Загвар өмсөгч И.Төгс “за ийм юм бичих болсондоо үнэхээр харамсаж байна. Гэхдээ энд тэндээс асуултаар булуулж байгаа учраас мэдэгдэл хийх нь зүйтэй гэж бодлоо. Талийгаачийн гэр бүл, найз охинд нь гүн эмгэнэл илэрхийлмээр байна. Намайг хамт амьдарч байсан гэдэг худал мэдээ дээрх хүмүүс мөн талийгаачийг үл хүндэтгэж байгаа юм шиг санагдлаа. Бас зүгээр их унших мэдээ болохоор нь хүссэнээрээ бичиж байгаа зарим нэг сайт хэмжээтэй хязгаартай байж эргэн тойрныхоо мууг үзэх гэж янз бүрээр хэлээд байгаа хүмүүс хүн чанартай байж сэтгэл санаа хүнд хүмүүсийг хүндэлж одоо зүгээр энэ хэл амаа жоохон бодоосой гэж хэлмээр байна. Хамгийн ойрын найзууд нь болсон явдлын талаар аль болох ярихгүй бодохгүйг хичээж байхад энэ таньдаггүй хүмүүс бол өнгөрсөн хүнд хүндэтгэлтэй хандахыг хүсч байна. Ойрын хүмүүсийнх нь өмнөөс бичих хэрэгтэй санагдлаа” гэлээ.
Эх сурвалж: www.dorgio.mn