Занабазарын соёлын өвийг хамгаална

zanbazarМонголын Урлагийн зөвлөл, Дүрслэх урлагийн музейтэй хамтран Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн бүтээлийг сурталчлах замаар олон нийтэд соёлын өвөө хайрлах, хадгалан хамгаалах хүсэл эрмэлзлийг төрүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс “Занабазарын нууц” соёлын өвийг хадгалан хамгаалах төслийг санаачлан, хэрэгжүүлэхээр болсон байна. Тус төслийн нээлт маргааш Дүрслэх урлагийн музейд болно.

Төслийг “М-Си-Эс” Холдинг ХХК, “Монголиан Пропертиз” ХХК-ний дэмжиж оролцож буй юм.  “М-Си-Эс” Холдинг ХХК нь Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн хосгүй үнэт “Цагаан Дарь Эх” бурхан болон “Язгуурын таван бурхан”-д зориулан олон улсын музейн стандартад нийцсэн шилэн хоргыг гадаадад захиалан хийлгэх 15 сая төгрөгийн тэтгэлгийг тус музейд гардуулж өгөх ажээ.
Т.Түвшин

Ugluu.mn

 

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …