АНУ-ын Athletes in Action байгууллагын шугамаар БНХАУ Тайюуан хотод болж буй сагсанбөмбөгийн тэмцээнд манай улсын шигшээ баг оролцож байгаа. Тэд өчигдөр БНХАУлсын үндэсний сагсан бөмбгийн лигийн Чононууд багийг 77 – 85 харьцаатай хожсон байна.
Залуучуудын шигшээ баг маань ингэснээр Хятад улсын мэргэжлийн багийг хожсон монголын анхны баг хэмээх гайхалтай амжилтын эзэд боллоо.
Тоглолтын тухайд Шигшээ багийн хамгаалалт үнэхээр сайн байлаа. Манай баг багаараа маш сайн системтэй ажиллаж өөрсдийн нуруу нам байдлаа нөхөж байгаа нь бидний хувьд энэ тэмцээнд оролцож буй дасгалжуулагчдын анхаарлыг хэтийнээ татаж эхлээд байна.
Шигшээ баг өнөөдөр 20:00-с БНХАУ СВА-н SHANG XI WOLVES багтай тоглоно.
эх сурвалж: undesten.mn