“Prosound” студийн дууны найруулагч Рагугийн санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж буй“The Mongolian Live Sessions”төслийн сүүлчийн уран бүтээл үзэгчдийн хүртээл боллоо. Найм дахь уран бүтээлийн эзэд бол Б. Дашдондог, төгөлдөр хуурч: А. Болорхүү нар байлаа. Тэд “Охин” хэмээх дууг амьдаар хүргэсэн юм.
Уг төслийг салхийг “Sweetymotion” хамтлаг, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбаттай хамтран “Алтан намар” 60-аад оны хит дууг хүргэсэн бол “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, гитарчин Өөжгий нарын хослол “Хүлээлт” дуу, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэтэй “Уянга цагаан хуруу” эгшиглүүлэн Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүхтэй “Хайртай хүнийхээ гар луу гүйгээрэй” дуугаа дуулж, “A Sound” хамтлагийн дуучин Тэмүүлэн, соло гитарчин Ц.Алтангэрэл буюу Атка нар “You cast your spell”-г дахин мэдрүүлж, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, “White art”-ын гитарчин Д.Мөнх-Оргилтой хамтран “Учралын блюз”-д саатуулан, Rokit Bay, DJ Zaya нарын “Микрофоны ард” дуугаа амьдаар remix хийн олны хүртээл болгосон.
Нийт 16 уран бүтээлчийн найман клип бүтээгдэх уг төслийн сүүлчийн клип ийнхүү үзэгчдийн хүртээл боллоо. Энэ бүтээлийг Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүү нар эгшиглүүлсэн юм. Рок, попын алтан үеийн “Охин” хэмээх хит дууг сонгон клипжүүлснийг та бүхэндээ хүргэж байна.
эх сурвалж: урлаг.мн