Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Азийн Хөгжлийн банкны Роберт Ороор ахлуулсан захирлуудын зөвлөлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийслэлд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Та бүхэн Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмрээ оруулж, том төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж, дэмжлэг үзүүлж байгаад таатай байна. Бид та бүгдийн итгэлийг алдахгүйг хичээн ажиллаж байна” гэлээ. Азийн Хөгжлийн Банк нь 67 гишүүн орны төлөөлөл бүхий олон улсын байгууллага бөгөөд эдгээр орнуудыг төлөөлөн 12 гүйцэтгэх захирал Захирлуудын зөвлөлд багтдаг. Захирлуудын зөвлөл нь Азийн хөгжлийн банкны зээл тусламж, техник туслалцааны бүхий л үйл ажиллагааг батлах үндсэн үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар нийслэлд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр УИХ-аар батлагдсан 320 сая ам.долларын “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн 1-р үе шат амжилттай хэрэгжиж байна. Мөн ”Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг санхүүжүүлэхээр 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр УИХ-аар баталсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Түлхүүр үгнийслэл
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …