Дугуйн параданд нэгдэцгээе залуус аа

87805894-f4d0-4efe-915c-8257336c681eӨнгөрсөн 2012 оноос хойш  Монголын Залуучуудын Холбооноос санаачлан зохион байгуулж ирсэн Спирт үү, Спорт уу аяны нээлт Автомашингүй өдөр буюу энэ бямба гарагт болох гэж байна. Залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, зөв зүйлд уриалах  зорилготой тус аяны нээлтийн үеэр Монголын Залуучуудын Холбоо, Залуу дугуйчин клубтэй хамран унадаг дугуйн парадыг зохион байгуулахаар болжээ. Манай улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд унадаг дугуйн хэрэглээ 7 дахин өссөн гэсэн судалгаа бий. Энэ нь ч өмнөх жилүүдийн дугуйн параданд оролцсон дугуйчдын тооноос харагдаж байгаа юм.Тодруулбал 2012 онд 300,  2013 онд 500, 2014 онд 1000 гаруй дугуйчин оролцож байжээ. Харин энэ жил ойролцоогоор 1500-2000 гаруй дугуйчин оролцоно гэдгийг зохион байгуулагчид мэдээлж байна. Дугуйн параданд оролцох дугуйчид Чингисийн талбайгаас өдрийн 15:00 цагт  хөдөлж нийт  8 км замыг туулах аж. Мөн уламжлалт болсон нэгэн үйл ажиллагаа бол Чингисийн талбай дээр ямар нэгэн дүрс, үгийг бүтээдэг. Энэ жил мөн Чингисийн талбайг тамгална гэхдээ ямар үг, дүрсээр тамгалах нь нууц гэлээ. Дашрамд дуулгахад энэ өдөр “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” төслийн нээлтийг хийж, 500 байгууллагад унадаг дугуйн зогсоол байгуулах тухай албан хүсэлтийг тавих юм байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …