2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсын хэмжээнд:
Улаанбурхан өвчин:
– Улсын хэмжээнд 13698 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 564 хүн лабораторийн шинжилгээгээр, 2095 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
– “ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн төв Тавантолгойд нийт 7 цэрэг өвчилсөн байна.
– Улаанбурхан өвчний дархлаажуулалтын хамралт 92% байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол:
Ховд аймгийн Буянт суманд 38 настай, эрэгтэй, малчин. Өвчтнөөс цуглуулсан сорьцод боом төст колоний ургалттай. Лабораторийн шинжилгээгээр үргэлжилж байна. Түргэвчилсэн эрсдлийн үнэлгээгээр “Дунд” зэргийн эрсдэлтэй гэж үзэж байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ
ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:
Өнгөрсөн 7 хоногт бүртгэгдсэн халдварт өвчний хам шинжийн дотор цочмог халууралт тууралт 84%, цочмог халууралт, цэврүүт тууралт 13.3%-ийг эзэлж байна.
Цочмог цусархаг суулгалтын хамшинж эпидемиологийн 17 дах долоо хоногоос эхлэн тасралтгүй өссөөр байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Осол, гэмтлийн мэдээ:
5 дугаар сарын 28-аас 6 дугаар сарын 2-нд нийт 2047 хүн хандсаны 65.2%-ийг эрэгтэйчүүд, 34.1%-ийг 0-15 насны хүүхдүүд, 8.2% нь хэвтэн эмчлэгдэж, 16% нь согтуугаар өртжээ. 36.7% нь уналт, 15%-ийг зам тээврийн осол эзэлж байна.
Эх сурвалж: ГССҮТ
Томуу, томуу төст өвчин:
Улсын хэмжээнд 101.128 хүн амбулаториор үйлчлүүлсний 4,101 (3.9%) нь ТТӨ-тэй гэж оношлогджээ.
Лабораторид суурилсан тандалтаар 1 (6%) сорьцонд респиратор-синцитиаль вирүс, 1 (6%) сорьцонд иж томуугийн вирус тодорхойлогдсон.
Амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины үрэвслийн шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт эмнэлэгт хэвтэгсэд (4.356)-ийн дотор 479 буюу 11.0%-ийг эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 3.7%-иар их, нас баралт бүртгэгдээгүй.
Эх сурвалж: ХӨСҮТ
Дэлхий дахинд:
Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар:
БНСУ-д нийт 36 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 3 хүн нас барсан байна. Үүнээс 29 тохиолдол нь анхны өвчтний гэр бүлийн гишүүд, эмнэлэгт хамт хэвтэн эмчлүүлсэн хүмүүс байна. 6 тохиолдол нь хоёрдогч тохиолдлуудаас халдвар авчээ. Ойрын хавьтлын 1667 хүнийг илрүүлж, биеийн байдлыг хянаж байна.
Эх сурвалж: ДЭМБ
Эбола вируст халдвар:
2015 оны 05 дугаар сарын 31-ний байдлаар 27246 тохиолдол, 11211 (41.3%) нас баралт бүртгэгдсэн байна. Энэ долоо хоногт Эбола вируст халдварын нийт 11 тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалж: ДЭМБ